Дөрвөн жил суралцсан оюутнаа дахин ЭЕШ өг гэжээ


 

Дөрвөн жил суралцсан оюутнаа дахин ЭЕШ өг гэжээ

 

Хөдөө аж ахуйн их сургууль ЭЕШ-ын босго оноо нь хүрэхгүй байгаа сурагчийг сургуульдаа элсүүлэн дөрвөн жил сургаж, сургалтын төлбөрийг нь авчээ. Гэвч тус оюутныг "дахин ЭЕШ өгч байж дипломоо ав, хэрэв босго оноо чинь хүрэхгүй бол сургалтын төлбөрийг чинь олгох боломжгүй" гэсэн байна.

Энэ талаар оюутны ээж: "Миний хүүг анх босго оноо нь хүрэхгүй байгааг мэдсээр байж ЭЕШ хамаагүй, сурч болно гэж сургуульдаа элсүүлсэн. Харин өнөөдөр олон сая төгрөгийн төлбөр авсныхаа дараа ЭЕШ-ын оноо нь бага байна диплом олгохгүй, дахин ЭЕШ-аа өгч байж дипломоо ав. Хэрэв ЭЕШ-даа тэнцэхгүй бол төлбөр мөнгийг нь буцааж олгохгүй гэж хэллээ. 

Анхнаасаа босго оноо нь хүрэхгүйг мэдсээр байж яагаад элсүүлснийг ойлгохгүй байна. Малчид бид сургалтын төлбөрийг нь тийм ч амархан төлдөггүй. Гэтэл өнөөдөр мөнгө, диплом аль нь ч байхгүй болж хоцрох гээд байна. Боловсролын сайд энэ асуудалд хариулт өгөх хэрэгтэй байна. Ийм явдал байж болох уу?" гэлээ

https://tsahiur.mn/n/s/14138

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.