ГАНГА НУУРЫГ АВРАХЫН ТУЛД ГҮНИЙ УС АШИГЛАНА


ГАНГА НУУРЫГ АВРАХЫН ТУЛД ГҮНИЙ УС АШИГЛАНА

 

Ганга нуурын усны талаас илүү хувь нь ширгэсэн харамсалтай мэдээ олны анхаарлын төвд ороод буй. Тэгвэл салбар яамнаас Ганга нуурыг аврах олон талын судалгаа, боломжуудыг эрэлхийлж байгаа хэмээн мэдээлсэн. Нэн тэргүүнд Ганга нуурыг аврах гол нөхцөл нь гүний усыг ашиглах хэмээн үзжээ. Тиймээс гүний ус ашиглалт, нөөцийг тодорхойлох судалгаа явуулах шаардлагатай гэж үзсэн байна. Мөн үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах асуудлыг яаралтай судлаж шийдвэрлэх асуудлыг ч  тавьжээ.


Дашрамд дуулгахад, энэ зун долоо,наймдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-10 хүртэл хэмээр өсч хэт халалт үүссэн. Олон жилийн дундаж хур тунадасны хэмжээний дөнгөж 20 орчим хувь нь орсон нь нуур ширгэх гол шалтгаан болжээ.

Мөн ойр орчмын Холбоо, Зүүн холбоо, Цагаан, Улаан тойром, Эрдэнэ, Сүмт, Хошмог зэрэг нуурууд ширгэснээс малчид малаа Ганга нуур, түүний усаар тэжээдэг Оргих, Баянбулагаас услах болсон нь нуурын усны ширгэлтэд нөлөөлсөн гэж нутгийнхан ярьжээ.

Цаг агаарын хуурайшилт, малын ачаалал зэргээс болоод   Ганга нуурыг тэжээдэг Оргихын булаг, Баян булаг хоёрын урсгал ч татарчээ. Дарьганга сумын зүүн хойно орших Дуут нуурын ус ч татарсан байна.  
Б.Сансар
olloo.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.