МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ


Монголын залуучуудын холбоо гэж өндөр настай арвин түүхтэй байгууллагын тав дахь ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од томоохон зан үйл хийж яваа сурагтай. Тэрээр Орос, Монголын бөө нарыг цуглуулж "Ээж мод"-ндоо Сэлэнгэ аймгаа даатгаж том тахилга үйлдсэн гэнэ. Энэ талаар нутгийн олон ам дамжин шуугиж байна.

Ингээд харахаар МЗХ-ны удирдлагын суудал онгод тэнгэрийн даллагатай болсон бололтой. Учир нь О.Гэрэлт-Одын өмнөх ерөнхийлөгч А.Мөнхбат бөө болсон гэх юм билээ. Тэгвэл дараагийнх нь ерөнхийлөгч О.Гэрэлт-Од мөн л онгод тэнгэрүүдтэй холбогдож яваа юм байна. Ямартай ч ийм том тахилга үйлдэхээр хоёр орны бөө нарыг цуглуулж нутаг орон, зон олноо даатгаж байна гэхээр түүний шүтлэг нэлээд хүчтэй, дээгүүр заллагатай байх нь ээ. 

Эх сурвалж: scandal.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.