-СЭРЭЭД ХАРАХАД ХҮҮ МИНЬ ЧИ ДЭРГЭД БАЙВАЛ ГОЁ ОО-
Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 05-нд амралтын газарт байгаа найзыгаа авахаар очсон 23 настай залуу бусдынгарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан байдаг. Хэрэг гарсантухайн шөнө цагдаагийн байгууллагад "Түргэн тусламжийн автомашинд цээжиндээ хутгалуулсан хүн амиа алдсан байна” гэх дуудлага иржээ. Тус дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад хэргийг үйлдсэн "М” гэгч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан бөгөөд хутга, мэсний зүйлээр цээжин тус газарт нь хутгалсан аж. Улмаар Налайх дүүргийн цагдаагийнгазраас тухайн этгээдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Гэтэл тус хэрэг хоёр жилийн турш эцэслэн шийдэрлэгдэх эсэх нь тодорхойгүй байсаар өнөөг хүрсэн.
Учир нь тус хэрэг дээр ажиллаж байсан шүүх, прокурорын байгууллагынхан гэмт этгээдийн нөлөөнд автаж, хэргийн газрын нотлох баримт болон видео бичлэгийг устгасан гэх. Тухайн бичлэгт гэмт этгээдүүд талийгаачийг хутгалсан даруйдаа булах гэж оролдсон болох нь бичигдсэн байж. Гэвч энэ бүхэн шүүхийн давцанд очоод ор мөргүй алга болжээ.Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн эцэг эх, манай улсын нөлөө бүхий хүмүүс байсан байна. Тийм ч учраас хүүгийнхээ хэргийг замхаруулах, хэргээс мултлах арга замыг сүвэгчилсээр ирж. Тухайлбал, үүнд нэр холбогдсон Налайх, Багахангай дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан С.Цэрэндалай гэгч нь гэмт этгээдээс их хэмжээний авилгал авч, тухайн үедээ хэргийг өөр хүндтохон, санамсаргүй хэрэг мэтээр шийдвэрлүүлэх гэж оролджээ.Энэ хугацаанд хохирогч хүүгийн ээж Д.Ганчимэг хүүгийнхээ хэргийн үнэн мөнөнийг тогтоолгохын тулд сэтгэл зовиурлан олон өдрийг гашуудан туулсан тухайгаа хэлсэн байдаг. Түүгээр ч зогсохгүй талийгаач хүүдээ зориулж,
Сэрээд харахад хүү минь чи минь дэргэд байвал гоё оо
Сэмхэн ширтээд энхрийхэн хүү минь
Сэрүүлэг шиг зөөлөнөөр Ээжээ гэж дуудвал гоёоо
Маргааш хүрээд ирэх мэт санагдаад горьгүй нь ээ
Магтаалын нандин үгийг чамдаа л хэлэхсэн хүү минь
Мартаж боломгүй өдрүүдийг чамтайгаа дахин дахин хамтдаа угтвал гоёоо” гэжхүүгийнхээ учир битүүлэг хэргийн үнэнийг эрсээр өдийг хүрсэн байна.
Хэргийг үйл явцын талаар эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч "М”-ыг тухайн өдөр түүний найз "Мөнх тэрэлж” гэх газар дуудаж, ирж авахыг хүсчээ. Улмаар талийгаачыг очиход хэсэг залуус архидан согтуурсан байдалтай байсан бөгөөд найзыг нь өөрийн найз бүсгүйтэй хардаж, маргалдаж эхэлсэн аж. Ингээд гэмт хэрэгтэн талийгаач "М”-ийн найз руу хутга барин дайрахад талийгаач найзыгаа хамгаалан маргалдааны дундуур орж, харамсалтайгаар амиа алдсан байна. Ингэхдээ гэмт хэрэгтэн талийгаачийн цээжин тус газарт хутгалж, булах гэж оролдсон аж.
Харин энэ тухай дуудлага мэдээлэл хэрэг үйлдэгдсэнээс хойш гурван цагийн дараа түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад хүрсэн нь хачирхалтай байгаа юм.Ингэж харамсалтайгаар амиа алдсан 23 настай "М”-ийн хэрэг хэдхэн хоногийн өмнө Налайх дүүргийн сум дундын шүүхэд болж, гэмт хэрэг үйлдсэн этгээд шүүхээс 13 жилийн хорих ял сонссон байна. Хүүгээ хоромхон зуурт балмад этгээдийн гарт алдсан эхийн сэтгэл сая нэг дэвтэж, хэрэг үнэн, шударгаар өндөрлөсөн нь энэ.Харин талийгаачийн найзууд түүнд зориулж хэд хэдэн уран бүтээлийг туурвисан нь олны сэтгэлийг шимшрүүлж байлаа.
Сэтгэгдэл