Гэхдээ зарим эх сурвалж "Сэлбэ сэргэлт” төсөл анхны хувилбараасаа арай өөр болох тухай ам алджээ.
Анх төслийг санаачлагч, Нийслэлийн Ерөнхий архитектор асан Н.Нацагдорж "Сэлбэ сэргэлт”-ийн хүрээнд замын түгжрэл буурахаас гадна гол дагуу инженерийн шугам сүлжээг хонгилын системд шилжүүлж, цаашдаа гэр хорооллын барилгажилтыг дэмжих, хотын эко системийг тэнцвэржүүлэх, голын урсцыг нэмэгдүүлэх, агаар, хөрсний бохирдлыг бууруулах зэрэг олон ач холбогдолтой хэмээж байв.
Тиймээс ч Сэлбэ гол дагуу буюу Дамбадаржаагийн цэцэрлэгт хүрээлэнгээс Сонсголонгийн гүүр хүртэл 21.6 км буюу 2 талдаа нийт 43.2 км ДАЛАН, авто замын сүлжээ байгуулах зураг, төсөл боловсруулсан.
Ингэснээр Улаанбаатар хотын ганц том Энхтайваны өргөн чөлөөний автозамын ачаалал буурч Сэлбэ голын хоёр эргээр урагшаа болон хойшоо чиглэлд зорчих боломж нээгдэнэ. Мэдээж шинэ зам нь Дамбадаржаагаас Сонсголонгийн гүүр хүртэл үргэлжлэх учраас тэр хэрээр л замын хөдөлгөөний ачаалал буурна гэсэн үг.
Түүнчлэн энэ төслийн бас нэг давуу тал нь хонгилын систем. Төвийн шугамаас алслагдмал гэр хорооллыг барилгажуулах болон хуучны засвар, үйлчилгээ хийх ажилд хамгийн их ач холбогдолтой хэсэг байх юм билээ.
Мэдээж хонгилын систем, голын хажуугийн авто зам зэргийг ашиглалтад оруулахын тулд Сэлбийн даланг тохижуулах зэрэг ажлууд шаардлагатай. Одоогоор Сэлбэ голын хотын төвийн хэсгийн 9 км газарт далан, түшиц хана хийгдсэн байдаг. Харин үлдсэн 70 хувь нь ил задгай урсаж, хөрсний бохирдолд өртөх, үерийн эрсдэлийг жил бүр нэмэгдүүлсээр байгаа.
Харин энэ жил "Сэлбэ сэргэлт” төслийг ном, журмаар нь "явуулчихвал” үер байтугай хөрсний бохирдолд ч санаа зовохгүй байх боломжтой болно.
Товчхондоо "Сэлбэ сэргэлт”-ийн хүрээнд нийслэлд тулгамдаж буй олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломж бүрдэж байгаа.
Харин Засгийн газраас хариуцуулсан холбогдох сайдууд, тэдний байгуулсан ажлын хэсгүүд хэзээ ажлаа эхлүүлж, бүтээн байгуулалтын богино хугацаагаа ашиглах вэ.
https://erennews.mn/article/59822
Сэтгэгдэл