Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул ТУЗ-дөө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Тэгвэл түүний хүсэлтийг өнгөрсөн баасан гарагт ТУЗ хэлэлцэж, үүрэгт ажлаас нь албан ёсоор чөлөөлжээ.
Ингэснээр Хөгжлийн банкны дараагийн гүйцэтгэх удирдлагын томилгоо яригдаж эхэллээ. Одоогоор тус банкны Тэргүүн дэд гүйцэтгэх захирлын албыг орлох аж. Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлаар Ж.Батаа ажиллаж байна. Ж.Батаа нь Монголбанкны Зах зээлийн газрын захирлаар ажиллаж байгаад 2021 онд дээрх албан тушаалд томилогдсон юм.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл