Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгчээ


Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгчээ

 

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаар эх сурвалж мэдээллээ. 2021 оны наймдугаар сарын 4-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар гүйцэтгэх захирал Н.Мөнхсүхийг өөрийн хүсэлтээр чөлөөлж, Н.Мандуулыг томилж байсан. 

Түүний хувьд 2007 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын мэргэжилтнээс ажлын гараагаа эхлүүлж, Төсвийн бодлогын газар, Санхүүгийн бодлогын газарт хэлтэс, газрын дарга хүртэл нийт арав гаруй жил Сангийн яаманд ажиллаж байгаад Хөгжлийн банкны захирлаар томилогдсон. 
Сангийн яаманд ажиллах хугацаандаа Засгийн газрын Мазаалай, Хуралдай, Дим сам, Гэрэгэ болон “Century” зэрэг бондуудыг олон улсын зах зээлд арилжаалах ажлыг удираж байсан. Мөн санхүүгийн зах зээлийн дунд хугацааны бодлого, санхүү, төсөв болон хөрөнгийн зах зээлийн томоохон хуулиудыг батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэдэг.

Түүнийг чөлөөлөх эсэхийг ТУЗ-ийн хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд одоогоор Хөгжлийн банкнаас энэ талаар албан ёсоор тайлбар өгөөгүй байгаа юм.
Боловсролын байдал:
1990-2000     Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуульд бүрэн дунд боловсрол
2003-2007    Болгар дахь Америкийн их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр /Соросын сангийн тэтгэлэг/
2012-2014    АНУ-ын Брэндайзын их сургуулийг Бизнесийн удирдлагын магистр /АНУ-ийн Засгийн газрын Фүлбрайтын тэтгэлэг/
Мэргэшил дээшлүүлсэн байдал:
Санхүүгийн тогтвортой байдал, системийн эрсдэл, макро бодлого, Засгийн газрын санхүүгийн статистик, Төслийн санхүүжилтийн загварчлал зэрэг чиглэлээр Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн сургалтуудад хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн.
Гадаад хэл: Англи, орос хэлтэй.
Ажилласан байдал:
2007-2008    Дэлхийн банкны Засаглалыг дэмжих төслийн дотоодын зөвлөх
2008-2012    Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга
2013-2014    IHS, Consulting group, АНУ, Санхүүгийн шинжээч
2014-2018    Сангийн яамны Санхүүгийн бодлогын газарт хэлтсийн дарга
2019-2020    “Эрдэнэс Тавантолгой Майнинг” ХХК-ийн Тэргүүн дэд захирал,
2020-2021    “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд бүтэц хариуцсан захирал,
2021   Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргаар

2021 оноос Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.