Үнэндээ одоо Улаанбаатарт тэр дундаа хотын төвд орон сууц, спорт цогцолбор барина гэдэг түгжрэлийг улам нэмэгдүүлж буй ажил. Ёстой тэнэг л биш бол одоо нийслэлийн төвд барилга барих хүн бараг үгүй биз. Худалдан авагч нар ч гэсэн хотоос алс зайдуухан газарт байр орон сууц, хаустай болохыг чухалчилдаг болчхоод байгаа нь нууц биш.
Тиймээс ард иргэд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг дэмжиж, "Үзэлцээрэй гишүүн ээ, Бид таны талд...” гэсэн үгс цахим орчинд ч хөвөрч эхэллээ. Гэхдээ үүнд ногоон байгууламж, эко орчныг хүсч буй байгальд хайртай хүн бүрийн оролцоо чухал юм.
Сэтгэгдэл