1. Нуурын эрэг дагуух элс салхинд нүүж нуурт орсноор ёроол нь 80 см-ээр дээшилсэн. Элсний нүүдлээс хамгаалж байсан эрэг дагасан мод бутыг нь мал идэж, сийрэгжснээр салхи хааж чадахгүйд хүрчээ.
2.Ганга нуур орчимд нуур ,булаг задгай ус ширгэснээр нуур луу орох малын тоо огцом нэмэгдсэн. Хөлөөр нь эргийн хөрс талхагдаж, халуун өдөрт үхэр адуу нь өдөржин нуур дотроо зогссоор ялгадасаар бохирдож байна.
Нэг адуу өдөрт 5kg баас шээс гаргана. Гүний худаг гаргаж өгсөн ч малчид нь бинзенээ гамнаад ажиллуулдагүй. Нуур руугаа малаа туучихна. Тойруулж барьсан торон хашааг нь сэт татаад малаа оруулдаг гэнэ.
Социализмын үед одоогийнхоос 4 дахин бага малтай байхад л малчид нь 80км т холын отор хийдэг байж. Одоо унаа тэрэг элбэг мөртлөө отор хийхээ больжээ.
ЭЦЭСТЭЭ. БИД ӨӨРСДӨӨ Л НУУРАА ШИРГЭЭЖ БАЙГАЛИА СҮЙТГЭЖ БАЙНА. БЭРТЭГЧИН СЭТГЭХҮЙ,ЗАЛХУУ ХОЙРГО БАЙДАЛААСАА САЛАХ ЦАГ БОЛЖЭЭ. БИД ХЭЗЭЭ Ч ИЙМ АРЧААГҮЙ БАЙГААГҮЙ ЮМ ШҮҮ.
Эх сурвалжийн линк: https://www.facebook.com/otgon.baasanjav/posts/1095927270486971
Сэтгэгдэл