Тоодог шувууны тоо толгой, тархац нутгийг тогтоох судалгаа хийжээ


Тоодог шувууны тоо толгой, тархац нутгийг тогтоох судалгаа хийжээ 
Олон улсын хамтарсан экспедиц тоодог шувууны тоо толгойг тогтоох, шувууны тархац нутгийн судалгааг хийж гүйцэтгэсэн байна. 

Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, ОХУ-ын Тувагийн Увс нуурын хотгорын дархан цаазат газрын захиргаа, Монголын шувуу хамгаалах төв, Франц улсын шувуу судлаачдын хамтарсан баг ажиллажээ. 

Тодруулбал, хонин тоодог шувууны тоо толгойг тогтоох, шувууны тархац нутгийг судлах, мөн жороо тоодог шувууг тэмдэглэх судалгааг хийсэн аж. 

Энэхүү судалгааны ажлын хүрээнд тавдугаар сарын 12-25-ны хооронд Увс нуурын дархан цаазат газрын Торхилог хэсэгт 100 гаруй, Тэсийн голын нөөц газрын Нарийны хөдөөд 50 гаруй хонин тоодог шувууг бүртгэсэн байна. 

Түүнчлэн хоёр хонин тоодог шувуунд мэдээлэл дамжуулагч зүүж, шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, судалж байгааг Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас мэдээллээ.

 
 
 
 
 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.