"No War" : Иргэд цагдаагийн хууль бус шаардлагыг биелүүлэх албагүй...


"No War" : Иргэд цагдаагийн хууль бус шаардлагыг биелүүлэх албагүй...

 

Энэ үеэр тус хөдөлгөөний гишүүн Б.Цацрал: "Бид УИХ-ын дарга, Засгийн Газарт хандан гурван шаардлага хүргүүлж байна. Үүнд: Эрүүгийн хуулийн 23-ийн 1 буюу хууль сахиулагчийн биед халдах гэдэг зүйл ангийг сольж, өөрчлөх. Мөн Эрүүгийн хуулийн 13-ийн 14 буюу албан тушаалтны нэр төрд халдах зүйл заалтыг мөн өөрчлөх. Гуравдугаарт, Эрүүгийн хуулийн 11-ийн 6 буюу хөнгөн гэмтэл учруулах гэдэг зүйл, заалтыг эргэн хараач ээ, дөрөвдүгээрт, Жагсаал цуглаан зохион байгуулах журмын тухай хуулийг Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хууль болгож шинэчлэн найруулаачээ гэсэн шаардлагыг хүргүүлж байгаа юм. Эдгээр хууль, хуулийн заалтууд нь хүний эрхийн зөрчилд хүргэж байна.

Түүнчлэн ЦЕГ-ын дарга Ж.Болдыг огцруулахыг шаардаж байгаа. Цагдаа, хүчний байгууллагын үйл ажиллагаа нь хүний эрхийг зөрчдөг боллоо. Хүний эрхийн мэдлэггүй цагдаа нар иргэдэд үйлчилж чадахгүй байна. Иймээс удирдлагаас нь эхлэн солих ёстой" гэв.

Харин Э.Одбаяр: "Эрүүгийн хуулийн 23-ийн 1 буюу хууль сахиулагчийг эсэргүүцэх гэдэг заалтыг хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлнэ гэдэг болгож, өөрчилж, тодотгох хэрэгтэй. Түүнээс ямар ч хамаагүй буюу бараг л "Бос, суу, хэвт" гэдэг шаардлага тавихаар нохой шиг дагадаг, мөрддөг байх ёсгүй. Иргэд цагдаагийн хууль бус шаардлагыг биелүүлэх шаардлаггүй." хэмээсэн юм.

 

М.Чой

Sonin.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.