Японы Ерөнхий сайд Кишида Фжмио ууган хүү Сётарогоо албан тушаалаас нь халах шийдвэр гаргажээ. Энэ талаар Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлснийг Nippon.com дамжуулсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Сётаро он дууссаныг тэмдэглэн албаны байранд үдэшлэг зохион байгуулсан тул аав нь болох, Ерөнхий сайд Кишида Фумио түүнийг тавдугаар сарын 25-ны өдрөөс нарийн бичгийн даргын албан тушаалаас нь халах шийдвэр гаргажээ. Ерөнхий сайдын улс төрийн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сётаро зохимжгүй үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой тул ажлаас нь халж, өөр хүнийг томилно гэж Кишида мэдэгджээ.
Өдгөө 32 настай Сётаро өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхий сайдын албан өргөөнд хамаатан садны хамт үдэшлэг хийснийхээ төлөө эрх баригч нам төдийгүй сөрөг хүчнийхний зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгарч байв. Кишида хүүгээ энэ албанд томилсныхоо хариуцлагыг хүлээж, асуудалд нухацтай хандана гэж мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/549886
Сэтгэгдэл