Хөгжлийн банк: Дараах үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс багаар худалдана


 

Хөгжлийн банк: Дараах үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс багаар худалдана

 

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийн барьцаанд хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах талаар мэдээлэл хийлээ.

Тус банкнаас өгсөн мэдээллээр доорх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс арай багаар худалдаалж байгааг мэдэгдсэн. Хөгжлийн банкнаас нэн түрүүнд хураан авсан үл хөдлөх эд хөрөнгөө мөнгөжүүлэх нь чухал байгааг тодотгосон бөгөөд бэлэн мөнгөөр худалдах зорилготой байгаа аж.

Зээлийн барьцаанд хураан авсан үнэ дээрээ ашиглалт болон борлуулах үйл ажиллагааны зардлаа тусгасны үндсэн дээр худалдан борлуулах үнэлгээг тогтоожээ. Хөгжлийн банкнаас зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үл хөдлөх эд хөрөнгийг дахин зээлээр худалдах боломжгүй гэж үзсэн байна. Тиймээс доорх үл хөдлөхийг бэлэн мөнгөөр худалдан авах санал ирүүлсэн хүмсүүтэй эхлээд гэрээ байгуулна. Хэрвээ бэлэн мөнгөөр худалдан авах санал ирэхгүй, удаашралта байвал банкнаас зээл аваад түүгээр худалдан авах сонирхолтой хүмүүстэй ярилцах боломж бүрдэнэ гэлээ. Өнөөдрийн байдлаар

Хөгжлийн банкны зээлийн барьцаанд хураагдсан доорх үл хөдлөхүүдийг нээлттэй худалдан борлуулах аж.

1.  Нүхтийн ам, Таун хаус

-Хан-Уул дүүргийн 4-р хороо Нүхтийн аманд байрлах гурван давхар 437.02 метр квадрат /м.кв/ амины орон сууцыг 867,645,150 төгрөгөөр худалдана. Ингэхдээ нэг ам метрийн үнийг 1.985 мянган төгрөгөөр тооцжээ.

 2.  Даймонд төв

-Хөгжлийн банкнаас Капитал банкны авлагын тодорхой хэсэгт тооцон банкны өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгөд хүлээн авсан байна. Энэ хүрээнд Даймонд төвд гурван үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулна.

-405.23 м.кв бүхий объектын нэг ам метрийг 1.467 мянган төгрөгөөр тооцон 594,542,919 төгрөгөөр худалдана.

-30.0 м.кв бүхий объектын нэг ам метрийг 1.483 мянган төгрөгөөр тооцон 44,512,209 төгрөгөөр худалдана.

-36.0 м.кв бүхий объектын нэг ам метрийг 1.480 мянган төгрөгөөр тооцон 53,307,306 төгрөгөөр худалдана.

 3.  Орон сууц болон үйлчилгээний зориулалттай

-Хөгжлийн банк "Болор Шүр” ХХК-ийн зээлийн өр төлбөрт банкны өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгөд хүлээн авсан. СБД-ийн 6-р хороо 48-р байрны 14 давхарт байрлах 525 м.кв бүхий хоёр орон сууцыг хураан авсан байна. Нийт 10 өрөө бүхий орон сууц, үйлчилгээний зориулалттай объектын нэг ам метрийг 2.279 мянган төгрөгөөр үнэлж, 1,196,770,700 төгрөгөөр худалдана.

4. Барилга мега стор В1

-Модун ХХК-ийн зээлийн өр төлбөрт Барилга Мега Стор барилгын B1 давхрын зүүн хэсгийг банкны өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгөд хүлээн авсан. БЗД-ийн 1-р хороо Сансарын колонк,  Барилга мега стор төвийн B1 давхарт байрлах 895.02 м.кв бүхий объектыг нэг ам метрийг 1.606 мянган төгрөгөөр үнэлж, 1,437,958,095 төгрөгөөр худалдана. 

5.  Орон сууцны зориулалттай

-"Модун" ХХК-ийн зээлийн өр төлбөрт Ла Колина бичил хорооллын 12 байрыг банкны өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгөд хүлээн авсан. Бүгд хоёр өрөө байр бөгөөд м.кв-ын дундаж үнэ нь 2.2 сая төгрөгөөр худалдаж байгаа аж.

 6.  Шинэ яармаг хороолол

-Хөгжлийн банк ТОСК болон Нью Яармаг Хаусинг Проджект ХХК-ийн зээлд Шинэ яармаг үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсан байна. Ашиглалтад орсон найман блокоос 64 үл хөдлөх эд хөрөнгийг борлуулах бөгөөд нийт 23 тэрбум төгрөг олохоор тооцжээ.

Харин ашиглалтад ороогүй байгаа 12 блокоос 876 үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж 63 тэрбум төгрөг олохоор төлөвлөжээ. Үүний 70-80 хувь нь орон сууц байгаа юм. Зургадугаар сарын 12-ноос зах зээлд худалдан борлуулах үнэ тодорхой болон юм байна.

Дэлгэрэнгүй жагсаалт:

Хөгжлийн банк: Дараах үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс багаар худалдана
 

Худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг  энд дарж авна уу. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.