Токио 2020 олимпын үеэр авлига авсан гэх оёдлын компанийн захирлын хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ?


 

Токиогийн шүүх хувцас үйлдвэрлэлийн компани болох Аоки Холдингс (Aoki Holdings)-ийн өмнөх ерөнхийлөгч Токио олимпын зохион байгуулах хорооны гишүүдэд авлига өгсөн хэргээр яллагдлаа.

84 настай Хиронори Аоки нь Харүюүки Такахашид 28 сая иен өгч, олимпын сурталчилгааны албаны шийдвэрт нөлөө үзүүлсэн нь тогтоогдож, 4 жилээр эрхийг нь түдгэлзүүлэх, 2 жил 6 сарын хугацаатай хорих ял авлаа. Уг хэрэг нь Олимпын хорооны гишүүн болох Такахашид оногдуулсан олимпын ивээн тэтгэгч, сурталчилгааны гишүүдийг авлига аван сонгосон хэд хэдэн хэргийн нэг нь юм. Хэргийн шүүгч Ясүнага хэлэхдээ энэ хэрэг нь олимпын шударга өрсөлдөөнийг үгүйсгэсэн, нийгмийн итгэлийг алдуулсан ноцтой хэрэг гэжээ.

Хиронори Аоки нь тус компанийн өөр 3 ажилтантай хамтран авлига өгсөн. Уг хэргийг зохион байгуулах гол үүрэг гүйцэтгэснээр тогтохгүй шалгагдаж эхлэхдээ хэрэгт хамааралтай бичиг баримтыг устгахыг завдсан хэргээр мөн яллагдсан байна. Хамт оролцсон хэргийн оролцогчид хэргээ хүлээснээр тэнсэн харгалзах ял  авсан.

Шүүх хуралд нотлогдсоноор бол туслах ажилчид нь олимпын гишүүнд ойртож, санал тавьж Олимпын ивээн тэтгэгчээр сонгогдсоноор Японы баг тамирчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэсэн байна. 2019 оны 9 дүгээр сараас 2022 оны 3 дугаар сар хүртэл Такахаши нийт 51 сая иений хэмжээний авлига авсан боловч Японд авлигын гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 3 жил учир сүүлийн 3 жилд авсан 28 сая иений шийтгэлийг л хүртэж байгаа юм.  Гэсэн хэдий ч Такахаши яг одоогоор нийтдээ 4 тусдаа авлигын хэрэгт үргэлжлүүлэн шалгагдаж байгаа юм.

Эх сурвалж: japantimes.co.jp


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.