Уг төлөвлөгөөг боловсруулснаар үерийн хамгаалалтын барилга байгууламж, зам талбайн борооны ус зайлуулах шугам сүлжээ, хөрсний усны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, улмаар цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй болох юм байна.
2021 оны байдлаар Улаанбаатар хотод 51,6 километр урттай голуудын үерийн хамгаалалтын далан байгаа ч Туул, Улиастай, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далангууд хуучирч, эрэгийн бэхэлгээнүүд эвдэрч гэмтжээ. Иймд Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн суурьшил нягт хэсэгт, Туул голын хойд эргийн үерийн хамгаалалтын даланг өндөрлөж тохижилт хийнэ. Мөн үерийн эрсдэлээс хамгаалах урсцыг нөхөн сэргээхийн тулд үерийн ус хуримтлуулах санг Сэлбэ болон Улиастай голууд дээр байгуулснаар сууршлын бүсийг үерт автахаас хамгаалж, хур бороо багатай үед голын урсцыг тэтгэх боломж бүрдэх аж. Ус хуримтлуулах талбай орчмыг тохижуулж амарч, зугаалах боломжтой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Мөн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Туул голын 5 байршилд 13 км, Сэлбэ голын дагуу 10 км, Улиастай голын дагуу 9 км урт үерийн хамгаалалтын далан шинээр барих зэрэг хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг төсөл танилцуулагчийн зүгээс онцолж байлаа.
Сэтгэгдэл