“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 47 дахь өдрөө үргэлжлээд түр завсарлалаа. Шүүгдэгч нар үгээ хэлж дууссанаар дүгнэлт рүү шилжиж буй аж.
Дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлсэн эл шүүх хуралдаан хоёр сар дөрвөн хоногийн дараа дуусаж байгаа юм. Шүүгч 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн дүгнэлт шийдвэрийг ирэх даваа гарагт буюу 26 -ны 14 цагт танилцуулах юм.
Харин яллагдагчаар татагдсан дээрх хүмүүс дотор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нар багтсан билээ
Тэгвэл ИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нар Эрүүгийн хуулийн 22.1.3-д зааснаар эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах заалтаар яллагдагчаар татагджээ.
Тодруулбал, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 5-12 жилээр хорих ялаар шийтгэх заалттай.
Tac.mn
Сэтгэгдэл