"Засгийн газрыг шүүхэд өгнө"


"Петро чайна Тачин тамсаг" ХХК-ийн тухай ноцтой асуудлыг олон нийтэд мэдээлж, төрийн түшээд, засгийн газрын гишүүдийн анхааралд хүргэж, тодорхой шийдэл, шийдвэртэй алхмуудыг шаардан ажиллаж буй "Эрэл сурвалжлага" баг Засгийн газрыг Захиргааны шүүхэд өгөхөөр болжээ.
"Петрочайна Дачин Тамсаг" ХХК-тай байгуулсан гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг Засгийн газар өнгөрсөн жил байгуулсан хэдий ч өнөөдрийг хүртэл тэд ямар нэгэн алхам хийлгүй өдийг хүрчээ. 
Тиймээс "Эрэл сурвалжлага" нэвтрүүлгийн баг Петрочайна компаниар татварыг нь төлүүлэх ажилд ханцуй шамлан орж байна. Тэд Засгийн газар татвараа нэхэж авах нь бүү хэл хууль зөрчин шийдвэр гаргаж тус компанийн дансыг нээсэнд хатуухан шүүмжлэлтэй хандаж байгаа бөгөөд тэд ААН-үүдийг уриалж, хуулийн тэгш үйлчлэлийг шаардан Засгийн газрыг шүүхэд өгч, цаашлаад цэцэд хандана гэдгээ мэдэгдлээ. 
 
May be an image of 1 person and text that says 'монгол улсын засгийн газар 18 May 2022 уул уурхай хунд уйлдвэрийн сайд ёндон:

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.