Маргааш сондгой тоогоор төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй


Маргааш сондгой тоогоор төгссөн автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй

 

Маргааш буюу наймдугаар сарын 26-наас автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулна. Тодруулбал, маргааш тэгш буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулах бол сондгой тоогоор төгссөн улсын дугаартай автомашины хөдөлгөөнийг 08:00-20:00 цагийн хооронд хязгаарлана.

Түүнчлэн сондгой буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн автомашинууд 8 сарын 27-нд хөдөлгөөнд оролцож, тэгш тоотой нь хязгаарлагдах зарчмаар есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм.

Дугаарын хязгаарлалтын бүс
 

  • Хойд хязгаар нь 32-ын тойрог
  • Урд хязгаар нь 120-ийн уулзвар
  • Зүүн хязгаар нь Чулуун овооны аюулгүйн тойрог
  • Баруун хязгаар Саппорогийн тойргийн хүрээнд зорчуулна.
     

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.