Цар тахлын улмаас завсарлаад байсан БНХАУ-ын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо эхэллээ.
Өчигдөр Соёлын төв өргөөнд"Хятад орныг танин мэдэх"нэрийн дор нээлтээ хийсэн соёлын өдрүүднаймдугаар сарын 30 өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрийн хоорондүргэлжилнэ.
Түүнчлэн "Зэвсгийн эрдэм" Шаолинь Үшүгийн тусгай тоглолтыг хоёр удаа тоглуулахаар бэлтгэжээ.Тоглолтоор БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголт авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломжолгох юм.
Үүнээс гадна Өвөр Монголын уламжлалт эмнэлгийн эмч нарөнөөдөр улсын хоёрдугаар эмнэлэгтүзлэг, эмчилгээг хийж байгаа бол, маргаашНалайх дүүрэгт энэхүү үзлэг, эмчилгээг хийх юм. Энэ үед иргэд эмч нарт үзүүлж, оношлуулах, эмчилгээ, зөвлөгөө авах боломжтой.
Соёлын өдрүүдийн үйл ажиллагааны хүрээнд кино өдөрлөг зохион байгуулж, өнөөдөр олон ангит киног хүлээлгэн өглөө. Мөн дууны уралдааны гала тоглолтыг зохион байгуулах аж.
Сэтгэгдэл