ТӨРИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ОРЛОГЧ Т.ДОРЖДЭРЭМИЙГ БАРИВЧИЛЖЭЭ


Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг өнгөрсөн баасан гарагт хууль хяналтын байгууллагаас саатуулжээ. Баттай эх сурвалжийн мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Т.Дорждэрэмийг баривчилсан байна.

Түүнийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан хээл хахуул авсан, эрх мэдлээ урвуулан ашигласан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр сэжигтнээр тооцон, цагдан хорих захирамж гаргасан байна.

  Энэ асуудалтай холбогдуулан тус банкны хэд хэдэн ажилтнуудыг баривчилж магадгүй гэх мэдээллийг баттай эх сурвалж өглөө.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.