Японд амьдарч буй монгол эр "танихгүй эмэгтэйг гэнэт үнссэн" хэрэгт буруутгагдан, баривчлагдаад байна


Энэ сарын 18 /2023.09.18/-ны өдрийн 23:30 цагийн орчимд Японы Хоккайдо мужийн Томакомай хотод оршин суудаг Монгол Улсын иргэн, барилгын хөдөлмөр эрхэлдэг нэгэн эр дэлгүүрийн зогсоол дээр зогсож байсан 30 гаруй насны танихгүй эмэгтэйг гэнэт уруул дээр нь үнссэн хэрэгт буруутгагдан, баривчлагдаад байгаа ажээ. 

Хэрэг гарах үеэр хохирогч эмэгтэй танил эмэгтэйтэйн хамтаар зогсож байсан бөгөөд тэд танилынхаа гэр рүү зугтаж, Томакомай хотын цагдаагийн газарт дуудлага өгсөн аж. Ингээд цагдаа нар хэргийн газрын ойролцоох гудамжнаас Монгол Улсын эрэгтэй уржигдар буюу энэ сарын 19 /2023.09.19/-ний өдрийн 13.00 цагийн орчимд баривчилжээ.

Томакомай хотын цагдаагийн газраас, "Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн эр хэргээ хүлээн зөвшөөрсөн" гэж мэдээлжээ. Мөн Монгол Улсын иргэнийг бусадтай зүй бусаар харьцсан хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа аж. Иймд зарим иргэд гадаад орнуудад зорчихдоо тухайн улсын хууль, нийгмийн соёлыг сайтар баримталж байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.

Эх сурвалж: Yahoo.co.jp

 

Хэрэг явдал Томакомай хотын энэ хэсэгт үйлдэгдсэн гэсэн тайлбартай тус зургийг нийтэлжээ
Хэрэг явдал Томакомай хотын энэ хэсэгт үйлдэгдсэн гэсэн тайлбартай тус зургийг нийтэлжээ

 

Эх сурвалж: isee.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.