СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хонконгийн зах, худалдааны төвүүдээс олон тооны хуурамч гар утас худалдан авч, залилуулсан тохиолдол гарч байна


СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хонконгийн зах, худалдааны төвүүдээс олон тооны хуурамч гар утас худалдан авч, залилуулсан тохиолдол гарч байна 
"Apple” компанийн Хонконг дахь салбарын зүгээс дамын худалдааг хязгаарлах зорилгоор эхний ээлжид орон нутгийн иргэдэд "Iphone-15” загварын гар утсыг санал болгож, онлайнаар захиалга авч байгаа бөгөөд хоёроос дээш гар утас худалдахгүй байх бодлого барьж буй.

Сүүлийн үед Хонконгийн зах, худалдааны төвүүдээс олон тоогоор баталгаагүй, хуурамч гар утас хувь хүмүүсийн гар дээрээс худалдан авч, залилуулсан иргэд тус Ерөнхий консулын газарт хандах болжээ.

Тухайн залилагч этгээдүүд албан ёсны дистрибьютор компаниас авсан гар утасны хайрцгийн лацыг гэмтээлгүйгээр онгойлгож, дотор нь ижил хэлбэр дүрс, жин бүхий модель гар утас хийсэн байв.

Иймд та шинэ гар утас худалдан авахдаа албан ёсны дистрибьютор болон компанийн баталгаат дэлгүүрээр үйлчлүүлж, төлбөрийн баримт, баталгааны хуудсаа хүлээн авах, мөн гар утас бүрэн ажиллагаатай эсэхийг задалж шалгахыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: Монгол Улсаас БНХАУ-ын 330Б Хонкогт суугаа Ерөнхий Консулын Газар



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.