Сонгинохайрхан дүүрэгт таксины жолоочтой холбоотой дахин нэг хүчингийн хэрэг бүртгэгджээ


Сонгинохайрхан дүүрэгт таксины жолоочтой холбоотой дахин нэг хүчингийн хэрэг бүртгэгджээ

 

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт таксины жолоочтой холбоотой хүчингийн хэрэг дахин бүртгэгдлээ. Өнгөрсөн ням гаригт тус дүүрэгт таксины жолооч насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг бүртгэгдэж, тухайн этгээдийг аравдугаар сарын 10-ын өдөр саатуулсан.

Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт таскины жолооч 30 настай, эрэгтэй Б нь 17 настай, эмэгтэй хүүхдийг хүчиндэхийг завдсан хэрэг өчигдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага яаралтай хэрэг бүртгэлт нээн шалгаж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, улсын дугаар тодорхойгүй, зөвшөөрөлгүй хувийн такси үйлчилгээгээр үйлчлүүлэхгүй байх, /үүнийг шөнө оройн цагаар онцгой анхаарах/, таксинд суух тохиолдолд ямар автомашинд суусан тухай фото зураг, мессеж гэх мэт мэдээллийг ойрын хүмүүст боломжит бүх сувгаар хүргэж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас онцгойлон сэрэмжлүүлж байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.