Х.Нямбаатарыг Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөв


Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатарыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх тухай асууудлыг өчигдөр /2023.10.12/ хэлэлцэж баталсан. Уг асуудлыг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, тус Байнгын хорооны дарга Н.Энхболд танилцуулав. Түүний танилцуулснаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10 дугаар сарын 10.1.2-т заасан үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр ирүүлсэн байна. Тэрбээр хүсэлтдээ,Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан журмын дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас намайг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлснийг миний бие хүлээн авсан хэмээн дурджээ. Түүнийэнэхүү хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсонгишүүдийн олонххүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн байна.

 

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдууланУлсын Их Хурлын гишүүд үг хэлж,НийслэлийнЗасаг даргабөгөөдУлаанбаатархотынзахирагчаар томилогдсонХ.Нямбаатарт баяр хүргэж, амжилт хүслээ. Улсын Их Хурлын гишүүнБ.Баярсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан үүргийг сайн гүйцэтгэснийг нь тэмдэглэж, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, тэдний сурч, хөгжих орчин нөхцлийг сажруулахад,Улсын Их Хурлын гишүүнЦ.Мөнхцэцэг, нийслэлийн газар зохион байгуулалт, газар олголтын болон иргэд, залуусын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэхэд зориулсан талбай, байгууламжийг нэмэгдүүлэх, мөн хотын стандартыг сахиулах, соёлыг төлөвшүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг хүслээ.Улсын Их Хурлын гишүүнХ.Ганхуяг, нийслэл хотодутаа, түгжрэл, авлига, стандарт гээд олон тулгамдсан асуудал байгааг сануулж, хотын ажлын үр дүнгээс төр, засгийн ажил, тэр дундаа Улсын Их Хурлын ажил хамаарна гэдгийг онцлов.

Мөн,Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяриргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн даргаар нь, улмаарУлсын Их Хуралд төлөөлөн ажилласанСонгинохайрхан дүүрэг сүүлийн 10 жилийн хугацаанд төвийн дүүргүүдээс ч илүү хөгжсөнийг дурдаад, өөрийн тойргийнхоо 200.0 мянган иргэнийг парламентад төлөөлөн ажиллаж байсан бол одоо нийслэл Улаанбаатар хотын 1.7 сая иргэний төлөө ажиллах болж буй Х.Нямбаатарт амжилт хүсэв. Тэрбээр,НийслэлийнЗасаг дарга асан Д.Сумъяабазарын хийсэн гол, томоохон ажил бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн батлуулсан явдал болохыг онцолсон юм. Урьд өмнө нийслэлийн асуудлуудыг орхигдуулж ирсний улмаас маш олон бэрхшээл хуримтлагдсаны үр дагаварыг тэрбээр өгүүлээд, анх удаа бодлогын түвшинд Улсын Их Хурал, Засгийн газар, хот хамтраад бугшсан, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж эхэлснийг хэлж, бодлого, үйл ажиллагааны энэ хамтын чиглэлийг дүүрэг, нийслэл болон Улсын Их Хурал, Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай, хурдтай, зоригтой улс төрч хариуцаж байгаад баяртай байна гэлээ. Жижиг зүйлд сатааралгүйзорилгоо харж, ард нь гардаг түүнтэй гар нийлж, тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллана гэдгээ тэрбээр илэрхийлэв.

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүнС.Бямбацогт нийслэл хотын ажил, асуудал бол хэр баргийн хүн зориглож орохгүй хүнд хэцүү ажил гэдгийг анхааруулж, үүн рүү өөрийнхөө хүсэлтээр бусУлсын Их Хурал, Засгийн газрын даалгавраар томилогдон орж байгаа түүнийг дэмжиж ажиллана гэсэн бол, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, хотыг удирдахад аж ахуйн ажлын туршлагаас гадна улс төрийн манлайлал чухал хэмээгээд,Улсын Их Хурал, Засгийн газрынгишүүний өндөр эрэмбээс хотын даргын хариуцлагатай албыг хүлээн авч байгаа нь улс төрийн зоримог шийдэл, томоохон манлайлал болохыг онцолж, амжилт хүслээ. МөнУлсын Их Хурлын гишүүн Ц.Туваан Улаанбаатар хот, Төв аймаг хоёр уялдаа холбоотой, уян хатан, нягт хамтран ажиллах шаардлагатайг дурдав. Тэрбээр, нийслэлчүүдийн хүнсний хангамж, түүний аюулгүй байдал, чанар стандар, хүртээмжийг сайжруулахад Төв аймагтай, малчид, тариаланчидтай ахиц дэвшилтэй хамтран ажиллаарай гэсэн юм.

Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт гаргасан Х.Нямбаатар дараа нь үг хэллээ. Тэрбээр юуны өмнө өөрт нь итгэл хүлээлгэж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр хоёронтаа сонгож, дэмжлэг үзүүлж ирсэн Сонгинохайрхан дүүргийн иргэд, сонгогчдод талархал илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүнээр ажиллах хугацаандаа Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан үүргийг хавсран гүйцэтгэхэдМонгол Улсын Ерөнхийлөгч,Улсын Их Хурлындарга,МонголУлсынЕрөнхий сайд нар дэмжиж ажилласныг тэрбээр талархан дурдаад, энэхугацаанд 100 орчим хуулийн төсөл санаачлах болон ажлын хэсгийг ахалж,боловсруулсан бөгөөд 2020оноосХууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллах хугацаандаа нийт 60 орчим хуулийн төсөл дээр ажилласны27нь батлагдаж,13 нь хэлэлцүүлгийншатандбайна гэлээ. Тэрбээр,хууль тогтоомжийн шинэчлэлийн хүрээнд нийтийн эрх зүйн салбарын шинэчлэлийг гүнзгийрүүлэх,эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн шинэчилсэн найруулгуудыг батлуулах,эрүүгийн болон зөрчил шалган шийдвэрлэх процессын зарим анхдагч хуулийн төслүүдийг батлуулах ажлууд амжилттай хийгдсэнийг онцолж, шүүхийн эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэх,Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлынтухай,Төрийн болон орон нутгийн өмчит компанийнтухай, Олборлох салбарын ил тод байдлынтухай,Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэхтухайхуулиудыг цаг алдалгүй хэлэлцүүлэхэд анхаарал хандуулж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэн юм.

Мөн тэрбээрЕрөнхий сайдын болон Засгийн газрын шийдвэрээр 55 ажлын хэсгийг ахалж ажиллажээ. Үүний доторОюутолгойнтөслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх,Ураны томоохон төсөл хөтөлбөр болохФранцын Орано компанитай байгуулах хэлэлцээр,олон жил гацсан Гашуунсухайт-Ганц модны төмөр замын хил холболтыг хийхталаарЧайна Энержи компанитайбайгуулахгэрээ хэлэлцээрийн ажлын хэсгийг ахалсан байна. Эдгээр ажлууд чамгүйурагшилсанхэмээн тэрбээр өгүүлээд, цаашид Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажилэрчимтэйүргэлжилнэгэдэгт итгэлтэй байна гэсэн юм. Эцэст нь тэрбээр, нийслэл хотынхөгжил цэцэглэлтэдУлсын Их Хурал, Засгийн газар, иргэд, аж ахуйн нэг, байгууллагын өргөн дэмжлэг чухал болохыг тэмдэглэж, удахгүй бидний оруулж ирэхшинэчлэлийн бодлогуудыг цаг алдалгүй дэмжиж өгөхийгхүсье гэв.

Үүний дарааУлсын Их Хурлын гишүүнХ.Нямбаатарынхүсэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэсэнТөрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн60.5хувь ньдэмжлээ.Байнгын хорооны санал дэмжигдсэн тулУлсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухайУлсын Их Хурлынтогтоол батлагдсанд тооцлоо.

Тогтоолбатлагдсантай холбогдууланУлсын Их Хурлындарга Г.Занданшатар үг хэлж,2019 ондХууль зүйн байнгын хорооны даргаартомилогдсоноосоо хойшХ.Нямбаатар300 гаруй хууль тогтоомждээр хамтран ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс эхлээд хууль,эрх зүйнолонреформ,шинэчлэлийг хийхэд манлайлагч,санаачлагч байсныг онцлов. Мөн,авлигатай тэмцэх 5Шажиллагааг зохион байгуулах,авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах,хуулийн хэрэгжилтийг хангахад идэвх зүтгэлтэй ажилласанд, түүнчлэн Засгийн газрынажлын хэсгүүдийгахалж,олончухаласуудлыг нугалж,манлайлжажилласанд талархал илэрхийлье гэлээ.Улсын Их Хурлындарга цааш хэлэхдээ, энэ амаргүй хэцүү цаг үедтэрбээрманлайлал, үлгэр дуурайлал,улс төрийн капиталыгньүнэлэнМонголУлсын Ерөнхий сайдаассанал дэвшүүлснийг хүлээн авч,Нийслэлийн Засаг дарга бөгөөдУлаанбаатар хотын захирагчааражиллахаарулс төрийнэр зориг гаргажУлсын Их Хурлынгишүүнээсээчөлөөлөгдөж байна. Улаанбаатар хот бол Монгол Улсын хүн амын 48.1хувь,их, дээд сургууль, үйлчилгээний салбарын 80-90хувь, улс орны нийтэдийн засгийн 65хувьтөвлөрсөн, тэр хэмжээгээрээавто замынтүгжрэл, хөрс, агаар, усны бохирдол зэрэг маш олон асуудал хуримтлагдсанхот. Нийслэл хотын энэ бүх тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, томоохон эрс шинэчлэл, хөдөлгөөн өрнүүлэх нь зүйтэйгэлээ.

Улаанбаатар хотынтулгамдсан асуудлууд болбодлогын алдаагэдгийгУлсын Их Хурлындарга Г.Занданшатар онцлоод,Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Улаанбаатар хотын дүүргүүдньхот байх эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Энэ шинэчлэлийн эх ньХот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль байх ёстой.Монгол Улсын нийслэлийн эрх зүйн байдлын тухайболон энэхуулийгуялдуулан шинэчилж,нийслэл хотнь дагуулхотуудаас бүрддэг олон улсын жишгийг хэрэгжүүлнэ.Ингэж шинэ төвүүдийг бий болгожбайж өнөөдрийнСүхбаатарын талбай тойрсонтөвлөрлийг задална гэлээ.

Нийслэлд шинэ төвүүдийг байгуулж,төвлөрлийг задлах ажиллагаа дүүргүүдээс цааштэлж,бүх аймгийн төвүүдийгхот болгохдараагийн шатаар үргэлжилнэ хэмээнУлсын Их Хурлындарга хэлсэн үгэндээ дурдаад,Үндсэн хуульд заасан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахынтулдбодлогын өөрчлөлтүүдийг хийх хүнд хүчир ачааг үүрэх хариуцлагатай үүргийг хүлээн авч буй Х.Нямбаатарыг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэвхэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.