Японд траншейны тагуудаа зарна


 

 

 

 

Японд траншейны тагуудаа зарна

 

Японы Киото хот траншейны тагуудаа борлуулж, мөнгө хийхээр болжээ. Бидний хувьд дулааны худгийн таг ердийн хүнд ширмэн диск байдаг бол Японд урлагийн бүтээл, бахархлын бэлэг тэмдэг, одооноос бүр орлогын эх үүсвэр болжээ.

"Майничи Шимбүн” сонинд бичсэнээр, 1978, 1981, 1990 он үйлдвэрлэгдсэн 90 кг жинтэй эдгээр төмөр тагуудыг цуглуулагчид тус бүрийг нь 3000 иенээр авах боломжтой. Шинэ тагууд 60 мянган иений үнэтэй. Тагууд Японы эртний нийслэл Киото хотын түүхийг өгүүлсэн зурагтай.

2017 онд Маэбаши хот траншейны 10 ийм гоёмсог таг зарах зар тавьсны дараа 200 хүнээс хүсэлт ирж байсан бол Токорозава хот мөн 2018 онд ашиглалтын хугацаа нь дууссан траншейны тагуудаа борлуулах замаар бохир усны системийн өрийг санхүүжүүлж байжээ. Японы бүх 47 муж бүрийн онцлогийг шингээсэн траншейны тагны зургуудыг шуудангийн карт, түлхүүрийн оосор, футболк дээр дүрсэлдэг болжээ. Ингэхдээ дизайнерууд муж бүрт очин, илүү гоёмсог зургуудыг сонгож, орон нутгийн эрх баригчдаас зургийг ашиглах зөвшөөрөл авдаг байна.

Киото хотын ус хангамжийн товчооны мэдээллээр, тус хотод нийт 160 мянга орчим дулааны худгийн таг бий. Зам дээрх траншейны тагуудыг 15 жил, явган хүний зам дээрх тагуудыг 30 жил ашигладаг байна Жил бүр 1500 тагийг шинээр сольдог байна.

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.