Тодруулбал,хүн бүрийн амьсгалд тодорхой хэмжээний ацетон агуулагддаг. Энэхүү ацетоны хэмжээ нь чихрийн шижинтэй хүмүүст арай их хэмжээгээр агуулагдах тохиолдол байдаг аж. Харин энэ нь үлээлгэх тестээр архины хэмжээг шалгах үед чихрийн шижинтэй хүнд 0,6 хувь хүртэл хуурамчаар эерэг заах эрсдэл байдаг байна. Мөн зөвхөн чихрийн шижин бус хооллолт нь амьсгалын ацетонд нөлөөлдөг талаар дурджээ. Хэрэв нүүрс ус багатай хоолны дэглэм барьж байгаа бол глюкозыг ацетон болгон өөрчилдөг аж. Иймд амьсгалын ацетон ихэсч, үлээлтийн тестээр буруу зааж, эерэг гарах боломжтой. Мэдээж хүн бүрд ижилхэн үр дүн илэрдэггүй ч үлээлгийн тестээр гэм буруугүй хүмүүс хилс хэрэгт буруутгагдах эрсдэл байдаг нь тогтоогджээ.
Эх сурвалж: isee.mn
Сэтгэгдэл