ДҮГНЭЛТ: Талийгаач охин хулгайлагдсанаасаа 24 цагийн дараа нас баржээ


ДҮГНЭЛТ: Талийгаач охин хулгайлагдсанаасаа 24 цагийн дараа нас баржээ

 

Дорноговь аймгийн Сайншанд сумаас энэ сарын 3-нд 12 настай охин сураггүй болсон. Охиныг эрлийн багийнхан гурав хоног хайж, аравдугаар сарын 06-нд цогцсыг нь олсон байдаг. Тодруулбал, эрлийн багийнхан 12 настай охины цогцсыг Дорноговь аймгийн Мандах, Өмнөговь аймгийн Манлай сумын чиглэлээс олж, эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон. Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сэжигтэн этгээдийг цагдан хорьсон хэвээр байна. 

Тэгвэл өнгөрөгч долоо хоногт талийгаач охины задлан шинжлээгний урьдчилсан дүгнэлт гарч, охин хулгайлагдсан өдрийнхөө маргааш буюу 24 цагийн дараа амь насаа алдсан болохыг тогтоожээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.