В.Путин “G20”-ийн цахим дээд хэмжээний уулзалтад оролцоно


В.Путин “G20”-ийн цахим дээд хэмжээний уулзалтад оролцоно

 

Индонез, Энэтхэгт болсон “Хорийн бүлэг”-ийн /G20/ сүүлийн хоёр дээд хэмжээний уулзалтад оролцолгүй өнжсөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт тус бүлгийн удирдагчдын цахим яриа хэлэлцээнд оролцоно гэж Оросын төрийн мэдлийн телевиз мэдээлжээ.

 

“Владимир Путин “G20”-ийн цахим уулзалтад оролцоно” гэж Оросын “Вести” телевиз ням гарагт олон нийтийн сүлжээнд мэдээлсэн байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн зохион байгуулах лхагва гаргийн яриа хэлэлцээ нь “Шинэ Делигийн дээд хэмжээний уулзалтаас гарсан үр дүн, шийдвэрийг цаашид хэрэгжүүлэх” зорилготой гэж Н.Модигийн ажлын албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ. Украин хүүхдүүдийг хууль бусаар нутгаас нь албадан гаргасан гэх хэргээр Олон улсын эрүүгийн шүүхээс /ICC/ ОХУ-ын төрийн тэргүүнийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш В.Путин хилийн чанадад цөөн тооны айлчлал хийсэн юм. “G20”-ийн бүрэлдэхүүнд дэлхийн хамгийн том эдийн засагтай 19 орон, түүнчлэн Европын Холбоо, Африкийн Холбоо багтдаг.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.