Өнөөдөр "Дэлхийн мэндчилгээний өдөр"


Ойрх Дорнодын дөрөвдүгээр дайны үеэр Египет, Израилын хооронд энх тайвныг тогтоох зорилгоор Австралийн Мкомак, Митчелл гэдэг ах дүүс өөрсдийн зардлаар мэндчилгээтэй холбоотой их хэмжээний сурталчилгааны материал хэвлүүлж, дэлхийн улсуудын төрийн тэргүүн, нэр алдартай хүмүүст илгээж "Дэлхийн мэндчилгээний өдөр" бий болгохын ач холбогдлыг тэртээ 1973 оны энэ өдөр тайлбарлаж байжээ. Ингээд жил болгоны 11-р сарын 21-ний өдрийг дэлхий нийтээрээ энх тайвны төлөө эв санаагаа даатгах "Дэлхийн мэндчилгээний өдөр” болгохоор шийдвэрлэсэн байдаг.
Энэхүү тэмдэглэлт өдөрт одоогоор дэлхийн 146 улс нэгдсэн бөгөөд НҮБ-аас "Дэлхийн мэндчилгээний өдөр” хэмээх шуудангийн багц марк гаргаж, мөн өөр хоорондоо захидал илгээж, найрсаг сэтгэлээ илэрхийлж, хүн бүхнийг баяр жаргалтай байлгахыг уриалжээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.