Саяхан Замын-Үүдэд дэлхийн 2-р дайны үед жүүд гэр бүл нацист Германаас зугтдаг кино шиг үйл явдал болжээ. Болортуяа хэмээх 19 настай эмэгтэй Бо Гуанг Чао/Bao guang chao/ гэдэг 36 настай хятад нөхөр, гурван настай охины хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг болох хилийн 81..-р тэмдэгтээс 400 метр зайд хилийн боомт бус газраар хууль бусаар хил давах гээд баригджээ. Тэд шөнө дөлөөр нуугдан мөлхөж явсаар хилийн өргөст торон доогуур шургаж гарах гэж байгаад үйдэл дээрээ баригджээ. Энэ тухай Хятадад амьдрах гэсэн монгол эмэгтэй "…нөхөр Бо Гуанг Чао нь БНХАУ-д амьдардаг юм. Би 2013 oны 9-р сард урагшаа яваад хоёр жил Хятадад амьдарсан. 2015 оны 8-р сард түр үнэмлэхээр буцаж ирсэн. Визний хугацаа хэтрүүлсэн гээд хар даруулсан юм. Нөхөр маань утсаар ярих болгондоо чамайг санаж байна очиж авна гэдэг байсан. Хил чаж гарах вэ, би хар тамга даруулсан гэхэд боомт бус газраар хууль бусаар хил давж гарна гэсэн. Дулаахан болохоор Монголд ирнэ гэж хэлдэг байсан. Тэгээд нөхөр Замын-Үүдэд орж ирээд ярихад нь би очсон. Маргааш нь хилийн торны ойролцоо очиж хаагуур хэрхэн гарахаа тогтсон. Дараа өдрийн 22 цагийн үед гурвуулаа Замын-Үүдээс холдож хил давахаар явцгаасан. Нөхөр маань эхэлж гараад торыг өргөөд би араас нь хүүхэдтэйгээ гарсан. Дахиад цаашаа яваад дахин нэг торыг даваад би айгаад байна гэхэд нөхөр маань одоо нэгэнт өнгөрсөн яаж буцах юм бэ гээд цааш явсан. Тэгээд цааш яваад дахин нэг тор гарч ирээд тэрийг даваад явж байтал машинтай хүмүүс ирээд бид гурвыг барьсан. Нөхөр маань утсаар ярих болгондоо хилийн торыг давж гарцгаая гэж ярьдаг байсан. Би ч тэр санааг нь дэмжсэн. Хятадад очиж нөхөртэйгээ хамт амьдрахыг хүссэн” гэжээ. Хятад зорьсон гэр бүлийг барьсан хилчид "… нутгийн гүнээс хил тал руу 2 хүн явган явж байна гэсэн цагийн байдлыг өгсөн. Түүний дагуу ангийн шуурхай ажиллагааны бүлэг хил гарсны дараа мотоцикль, уналгатайгаа хилийн 81…-р тэмдэгтийн чиглэлд очсон. Уг тэмдэгтийг давбал БНХАУ-ын хилд орсон гэсэн үг юм… гэрэлтүүлэхэд хил зөрчигч нар нь улсын хилийн хил хамгаалалтын 1-р зааг үндсэн торыг даваад нуугдан хэвтэж байсныг илрүүлэн саатуулсан... хоёр насанд хүрсэн хүн мөн гурван настай хүүхэд хамт байсан” гэжээ.
Монгол эмэгтэй хятад нөхөр 3 настай хүүхдийн хамт өргөст торны доогуур хил нэвтрэх гээд баригджээ
НУУЦ.мн
Сэтгэгдэл