Local Austria-д мэдээлснээр 18 настай бүсгүй нярай үеэс нь эхлээд өөрийнх нь 500 гаруй зургийг фэйсбүүкэд дур мэдэн оруулсан эцэг эхээ шүүхэд өгчээ. Бүсгүйн эцэг эх 2009 оноос эхлэн охиныхоо зургийг цахим сүлжээгээр цацаж эхэлсэн аж. Өдгөө тоо нь хагас мянга гараад байгаа тэдгээр зурагнуудаас болж бүсгүйн амьдрал маш хүнд хэцүү, ядаргаатай байдалд оржээ.
-Эцэг эхэд маань миний төлөө ичиж зовох сэтгэл алга. Би зураг дээр нүцгэн байна уу эсвэл хөтөвчинд сууж байгаа эсэх нь тэдэнд ямар ч хамаагүй юм байна. Миний амьдрлын үе шат бүрийн зургийг авсанаа одоо ийнхүү фэйсбүүкээр цацаад сууж байна. Үүнээс нь болж би байнга олны хэл ам, доог тохууны бай болох боллоо-
Бүсгүй эхлээд тэдгээр зурагнуудыг бүгдийг нь устгахыг эцэг эхээсээ гуйж бүр шаардсан гэнэ. Гэвч тэд эрс татгалзжээ. Эцэг нь би бүх зургийг авсан тул зохиогчийн эрх нь надад хадгалагдана гэжээ. Гэхдээ бүсгүйн өмгөөлөгч зөвшөөрөлгүй оруулсан дээрх зурагнууд нь үйлчлүүлэгчийх нь хувийн амьдрал нэр хүндэд хор хохирол учруулсаныг шүүхэд баталж чадна гэж мэдэгдсэн байна.
NUUTS.mn
Сэтгэгдэл