Энэ зураг модель бүсгүйг гурван жил тамд унагажээ


Энэ зураг модель бүсгүйг гурван жил тамд унагажээТа хэрвээ агуйд амьдраагүй л бол энэ зургийг үзсэн байх ёстой. Энэ бол үзэсгэлэнтэй зүс царайтай хосын царай муутай хүүхдүүдтэйгээ авхуулсан гэр бүлийн хөрөг зураг. Нэр нь "Таны мөнхөд санаа зовох зүйл бол хэрхэн хүүхдүүддээ хэлэх”.

Энэ сурталчилгаанд маш олон брэндийн нүүр царай болж, олон хөгжмийн видео клипт тоглож байсан Тайваний модель Хэйди Ие оролцсон байна. Гэвч үүний дараах гурван жилд түүний амьдрал там болжээ.

Өнгөрсөн Лхагва гарагт модель бүсгүй Тайпей хотод хэвлэлийн бага хурал хийж энэ зураг интернэтээр тарснаас хойш түүний дотоод болон гадаад зах зээлийн моделийн ажил уналтанд орсон хэмээн уйлан ярьсан байна.

 

Анх Ие нь J.Walter Thompson (JWT) сурталчилгааны агентлагтай гэрээ хийж нэгэн косметик мэс заслын эмнэлгийн сурталчилгаанд энэ зургийг авхуулжээ.

Гэрээ ёсоор зураг зөвхөн хэвлэмэл материалд ашиглагдах байсан гэнэ. Гэвч удалгүй өөр нэг эмнэлэг зургийг нь онлайн кампайндаа ашиглаж эхэлжээ.

Ингэсний дараа зураг интернэт ертөнцөд түргэн тарж эхэлсэн байна.

Дараа нь Хэйлонжянь мужийн нэгэн шар хэвлэл зурган дээрх эр хүүхдүүд нь царай муутай төрсний дараа эхнэрээ шүүхэд өгсөн тухай түүх зохиож бичсэн нь олон улсын хэвлэл мэдээллүүдээр тарж тархалтыг нь улам дэвэргэжээ.

Үүний үр дүнд Ие бүсгүй өнгөрсөн гурван жилийн хугацаанд 4 сая Тайвань долларын  (785,000 юань) боломжит орлогоо алдсан гэнэ.

Үүнээс гадна түүнийг хүнтэй суусан, косметик мэс засал хийлгэсэн гэсэн цуу яриа тарж моделийн зах зээлийн үнэлгээг нь эрс бууруулжээ.

 

Одоо Ие бүсгүй JWT болон косметик мэс заслын эмнэлгийг шүүхэд өгч 5 сая Тайвань доллар нэхэмжлэхээр болсон байна.

Сурталчилгаандаа зургийг ашигласан Simple Beauty эмнэлэг Facebook хуудсандаа өөрсдийгөө хамгаалсан мэдэгдэл тавьж, бүх асуудал модель, JWT хоёрын дунд шийдэгдэх ёстой гэжээ.

Харин JWT агентлаг хуульч хөлсөлж Иег өөрийнх нь нэр хүндэд халдсан мэдэгдэл хийлээ хэмээн хариу шүүхдэхээр болсон байна.

 

Эх сурвалж: Shanghaiist


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.