“Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх” сарын аян зохион байгуулагдаж, шалгарсан өрхийн эмнэлгүүдийг шагнаж, урамшууллаа


 

 

 

 

 

“Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх” сарын аян зохион байгуулагдаж, шалгарсан өрхийн эмнэлгүүдийг шагнаж, урамшууллаа

 

"Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх” сарын аян зохион байгуулагдаж, шалгарсан өрхийн эмнэлгүүдийг шагнаж, урамшууллаа

Тэргүүн байрт Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны "Хашчагнуур”,

Дэд байрт 1 дүгээр хорооны "Мөнхбадрах”,

Гутгаар байрт 10 дугаар хорооны "Амин тус” ӨЭМТ тус тус шалгарлаа.
Тус зорилтот сарын аяныг зохион байгуулснаар 18-36 сартай хүүхдийн эрт илрүүлэг үзлэгт хамрагдалт дүүргийн хэмжээнд 85,5%-д хүрч, бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, эмчилгээ сувилгааг эхлүүлэх зэрэг үр дүнгээ өгсөн ажил болсныг зохион байгуулагч нарын зүгээс онцлов.

 

 

 

Бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлгийг сайжруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх” сарын аян дүүргийн хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

"Хөгжлийн бэрхшээл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх” сарын аянд дүүргийн 25 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилчид идэвхтэй оролцож, шалгарсан өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа.

 

 

Хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэхэд шаардлагатай эд хэрэгслийг дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гардуулан өглөө.

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.