Дүүргийн нутаг дэвсгэрт зам талбай хариуцсан байгууллагууд замын зорчих хэсгийг нээх халтиргаа гулгаанаас урдчилан сэргийлэн бэлэн байдалд ажиллаж байна.
Зам талбайн 8 байгууллагын 123 ажилчид, цас түрэгч, давс цацагч, хог тээврийн 33 техник хэрэгсэлтэйгээр хариуцсан авто зам, явган хүний зам талбайн цэвэрлэгээг хийж, халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар 81 тонн давс, 35 тн бодис цацаж, даваа гүвээ, өгсүүр гулгаа үүсэх эрсдэлтэй 68 байршилд давс, элс, хайргатай савыг байршуулаад байна.
Зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний ажил үргэлжилж байна.
Сэтгэгдэл