Өнгөрсөн долоодугаар сард 49 нас хүрсэн мөнхийн залуу Памела Андерсон дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээж байна. Тэрбээр киноны нэгэн хэсэгт нүцгэлдэг бөгөөд энэ тухай хэвлэлд ярихдаа "Фэнүүддээ өгзөгөө харуулна гэдэг сайхан хэрэг. Энэ уран бүтээлд тоглох саналыг авахдаа шууд л сексизм агуулгатай хэсгүүдийг хайж эхэлсэн. Кинонд тоглох болсон шалтгаан минь үүнтэй холбоотой” гэжээ.
Өдгөө хоёр хүүхдийн ээж тэрбээр хөгширөх болоогүй гэдгээ удахгүй гарах бүтээлээрээ зарлан тунхаглана гэж мэдэгджээ. Түүний хувьд алдарт "Play Boy” сэтгүүлийн нүүрийг 14 удаа чимсэн төдийгүй өнөө цагийн шоу ертөнцийн сайхан бүсгүйчүүдийн нэг хэвээр байгаа юм.
Памела Андерсон болон түүний экс нөхөр Томми Ли нарын секс бичлэг задарсан нь тухайн үедээ шуугиан дэгдээж байсан бөгөөд зарим сонинд түүнийг энэ бичлэгээ нэр алдрын төлөө худалдсан ч гэж ярьдаг аж.
Сэтгэгдэл