Филиппиний Ерөнхийлөгч индонез бүсгүйг цаазаллаа


 

Филиппиний өнгөрсөн зургадугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь Давао хотын захирагчаар ажиллаж байсан "шийтгэгч” хочит Родриго Дютерт сонгогдсон. Түүнийг шийтгэгч гэж нэрлэсэн нь ч учиртай. Тэрбээр хотын даргаар ажиллаж байхдаа гэмт хэрэгтнүүдтэй хатуу тэмцэж байсан тул ийн нэрлэгдэх болсон байдаг.

Улмаар сонгуульд олонхийн санал авч, хотын даргаас улсын Ерөнхийлөгч болсон эрхэм өөрийн "шийтгэх” бодлогоо улам өргөжүүлж, цагдаа нарт гэмт хэрэгтний амийг хороох эрхийг өгч, хар тамхины  бүлэглэлийн эсрэг тэмцэж эхэлсэн. Түүнийг Ерөнхийлөгч болсноос хойш 3000 орчим хүн цагдаагийн гарт эсвэл цаазлуулж амиа алдсан гэсэн мэдээллийг ч зарим эх сурвалж дамжуулж байгаа юм. 

Тэгвэл харгис Ерөнхийлөгч Дютерт тус улсад хар тамхины хэргээр баривчлагдан хоригдож байсан Индонез улсын иргэн нэгэн эмэгтэйг цаазалжээ.   Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо энэ талаархи мэдээллийг авсан гэдгээ мэдэгдсэн байна. Индонезийн иргэн Мэри Жэйн 2009 онд 2.6 килограмм хар тамхийг биедээ авч яваад баривчлагдан, цаазын ял сонсч байжээ. Түүнийг эх оронд нь шилжүүлэх талаар төр засгийн хэмжээнд анхаарал хандуулан ажиллаж, цаазын ялыг цуцлахыг хэд хэдэн удаа шаардаж байсан аж. 

Гэвч  Филиппиний тал Ерөнхийлөгч Дютерт индонезийн хуулийг хүндэтгэсэн  төдий гэх тайлбараар эрх баригчдын амыг тагласан  гэнэ. Индонезийн Жакарта хотноо болсон төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтын үеэр Дютерт  тус улсын Ерөнхийлөгчөөс цаазын ялыг гүйцэлдүүлэх зөвшөөрөл хүссэн гэнэ.  Улмаар цаазыг гүйцэтгэх хугацааг хойшлуулахад талууд санал нэгдээд байжээ. Гэвч хоёр нялх хүүхэдтэй, хар тамхины хэрэгтэн бүсгүй  нас барсныг тохиролцоонд хүрснээс ердөө хоёр хоногийн дараа улсын Ерөнхийлөгчид нь хүргэсэн байна.

Өнгөрсөн жил ч гэсэн хоёр улсын төр засгийн тэргүүнүүдийн хооронд Мэри бүсгүйн цаазын ялыг хугацааг сунгах талаарх хэлэлцээр болж, түр хугацаагаар сунгаад байжээ.  Улмаар олон нийтийн анхаарал эл хэрэгт төвлөрч, цаазыг ялыг халахыг шаардсан хөдөлгөөн ч нийгэмд өрнөх болсон байна. Гэхдээ дэлхийн хамгийн хатуу хуультай Индонезийн Засгийн газар одоо ч цаазыг ялыг хүчин төгөлдөр үргэлжлүүлсээр байгаа юм.  Ямартай ч, бүсгүйн цаазын ялыг гүйцэлдүүлсэнтэй холбоотойгоор Филиппин улсын алдартай боксчин Мэнни Пакьяо цаазыг ялыг халахыг шаардсан мэдэгдэл хийгээд амжсан байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.