Үүний дагуу тооцоолбол манай улсад жилд 2,500 гаруй хүн тамхины шалтгаант зүрх судасны өвчин, хорт хавдрын улмаас амиа алддаг. Үүнээс гадна Эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэн /Institute for Health Metrics and Evaluation/-гээс 2019 онд гаргасан өвчний дарамтын судалгаагаар Монгол Улсад тамхинаас шалтгаалж жилд 4,300 орчим хүн нас барж байна, эдгээр нас баралтын 72% нь 70-аас доош насанд тохиолдож байна гэж гарсан байна.
Иймээс манай ээлжит цахим сургалтаар тамхины бие махбодь болон хувь хүнд үзүүлж буй хор хөнөөлийн талаар мэдээллийг СЭМҮТ-ийн тамхины асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Гантулга эмч хүргэж байна.
Сэтгэгдэл