Оросын Сонгуулийн хороо одоогоор ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн нийт саналын 90 гаруй хувийг тоолж дууслаа гэж мэдэгдлээ. Тэдний мэдээлж буйгаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ерөнхийлөгч Владимир Путин 87 гаруй хувийн санал авчээ. ОХУ-ын Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов 4,3 хувийн саналаар хоёрдугаарт, “Шинэ ард түмэн” намын Владислав Даванков (3,9%), Либерал ардчилсан намын Леонид Слуцкий (3,2%) нар удаалах бололтой.
ОХУ-ын иргэд анх удаа саналаа өгч байгаа хоёр шинэ бүс болох Бүгд Найрамдах Луганск Ард Улс (БНАСАУ)-д Путин 94.12 хувийн санал, Бүгд Найрамдах Донецк Ард Улсад (БНАСАУ) 95 гаруй хувийн санал авчээ.
С.Сарнай
Сэтгэгдэл