ХААН Банк жижиг дунд бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлдэг “Бизнес төв”-өө энэ сард баруун болон хангайн бүсийн 3 байршилд шинээр нээж буйн нэг нь Ховд аймаг дахь салбар юм.
Баруун бүсийн тулгуур төв Ховд хот нь сүүлийн 3 жилд аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээ 63,6 хувиар өсгөж, 946,6 тэрбум төгрөгт хүргэн эдийн засгаа эрчимтэй тэлж байгаа бөгөөд энэхүү өсөлтийг даган бизнес эрхлэгчдэд тусгайлан үйлчилгээ үзүүлэх, тэднийг чадавхжуулах “Бизнес төв” нээгдэж байгаа нь онцлууштай юм.
Нээлтийн үеэр ХААН Банкны Орон нутгийн иргэдийн банкны захирал Ю.Төрмөнх “ХААН Банк харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ бизнесээ илүү амжилттай удирдахад нь дэмжлэг болох үүднээс 2006 онд Бизнес инкубатор төвөө байгуулж байсан. 2019 онд Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих төв болгон үйл ажиллагааг нь өргөжүүлж, энэ хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн 100 гаруй байгууллагатай хамтран ажиллаж, 500 удаагийн сургалтаар нийт 30,000 гаруй бизнес эрхлэгчийг сургалтад хамруулж, зөвлөгөө, мэдээлэл хүргэн тогтвортой хамтран ажиллаж байна.Цаашдаа ч бид харилцагчдынхаа санхүүгийн аяллын алхам бүрд нь хамт байж, хамтдаа өсөж хөгжихийн тулд ямагт дэмжин ажиллахдаа таатай байх болно” гэдгийг онцлон дурьдсан юм.
Тус “Бизнес төв”-ийн нээлтэд Ховд аймгийн удирдлагууд, тус аймаг дахь Монголбанк болон Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, жижиг дунд бизнес эрхлэгчид хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр ХААН Банкны төлөөлөл бизнес эрхлэгчдэд сургалт зохион байгуулж, харилцагчдын сонирхсон асуултад хариуллаа.
Эрхэм бизнес эрхлэгч та Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг бол аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 1-р давхар байрлах ХААН Банкны “Бизнес төв”-өөр үйлчлүүлэн, тав тухтай, тохилог орчинд санхүүгийн цогц үйлчилгээг түргэн шуурхай авч, бизнесээ өргөжүүлээрэй.
Хамтын өсөлт төгөлдөр - ХААН Банк
Сэтгэгдэл