Г.Уянга: Тэр бичлэг МАНАН-гийн үед Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын өрөөнд хийгдсэн


УИХ-ын сонгуулийн хамгийн дууиант бичлэг бол Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордон дотор халамцуугаар ёс бус авирлаж буй бичлэг байсан . Энэ бичлэгийн үнэ ханш 50-500 саяд хэлбэлзэж байсан гэдэг. Харин энэхүү бичлэгийн талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга "Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа тайлбар хийсэн байна.Тэрбээр "Бичлэг миний гар утсанд байгаагүй, харин Л.Эрдэнэчимэг гишүүний өөрийн нь гар утсанд байсан. Бичлэгийг гишүүний өөрөө хүсч өмнө хэлснээ дахин давтан хэлж бичүүлж байгаа юм. Мартсан үгийг нь өөрөөс нь түрүүлж сануулж байгаа эрэгтэй гишүүний үгнээс үүнийг төвөггүй ойлгож болно. Бичлэгийг түүнийг хорлохоор хэн нэг нь нууцаар хийгээгүй шүү дээ. Гишүүний гуйлт, хүсэлтээр л өөрийн нь утсанд бичсэн.

Л.Эрдэнэчимэг гишүүн сандарсандаа л намайг өмнөө бариад хамаг хэргийн эзэн болгож харуулж чадсаныг би хожим ойлгосон. Ичсэн хүн хүн ална гэдэг нь л болсон. Би гар утсаа алдсан нь үнэн ч тийм бичлэг миний утсанд байхгүй. Гар утсаа алдсан талаар би Л.Эрдэнэчимэг гишүүнд ярьчихсан нь л түүнд олз болжээ. Гишүүний төрсөн өдөр 2 сарын 18-нд болдог. Энэ бол чуулган завсарласан үе. Би гар утсаа өнгөрдөг шинийн 5-нд буюу 10-аад хоногийн өмнө алдсан. Тэгээд ч тэр бичлэг МАН, АН хамтарч засаг барьж байх үед Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын өрөөнд болсон зүйл” хэмээжээ.

 

NUUTS.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.