Сэтгүүлч Б.Алтаншагай, "Шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт нар өнөөдөр "Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.
Тэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн Төрийн ордонд согтууруулах ундаа хэрэглэн, тамхи татаад сууж байгаа 26 секундын бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлсэн юм. Тус бичлэгт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Төрийн ордны албан өрөөндөө тамхи татангаа "Архи уух, тамхи татах, секс хийх энэ гурав бол хүний амьдралд байх ёстой зүйл” хэмээсэн байв.
Энэ талаар сэтгүүлч Б.Алтаншагай "Энэ сарын 5-ны өдөр надад УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн төрийн ордон дотор халамцуугаар ёс бус үг хэлж, авирлаж байгаа ёс зүйд үл нийцэх 26 секундын бичлэг "Үнэнээ хэлэх мөч” нэврүүлэгтээ оруулаарай. Амжилт хүсье гэсэн бичгийн хамт ирсэн. Тэр бичлэгийг шууд гаргах боломжгүй байсан тул би ШШТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалттай зөвлөлдсөн. Тэгээд Л.Эрдэнэчимэг гишүүнтэй холбогдож, бичлэгийн талаар асуухад, мөнгө амлаж, насан туршийн зээл гээд өчигдөр 50 сая төгрөг шилжүүлсэн. Бид одоо энэ мөнгийг нь буцааж өгөх гэж байна” гэсэн юм.
Үүний дараа тэд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг дараах тайлбарыг өглөө.
Эх сурвалж: Eagle news
Сэтгэгдэл