18 нас хүрсэн Шайло ааваараа овоглохоос ТАТГАЛЗАВ


18 нас хүрсэн Шайло ааваараа овоглохоос ТАТГАЛЗАВ

 

Холливудын алдарт жүжигчид болох Брэд Питт, Анжелина Жоли нарын охин Шайло эцгийнхээ овгийг нэрнээсээ хасах хүсэлт шүүхэд гаргажээ. 

Тэрээр өнгөрөгч тавдугаар сард 18 нас хүрмэгцээ хууль ёсны дагуу эцгээрээ овоглохоос татгалзах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн хариу орон нутгийн цагаар энэ долоо хоногийн даваа гарагт гарчээ. Тэрээр нэрээ Шайло Нувел Жоли Питтээс Шайло Нувел Жоли болгон өөрчилсөн аж. 

Түүнийг ийнхүү нэрээ өөрчлөх хүсэлт гаргасан тухай Анжелина Жоли мэдээгүй байсан ба өмгөөлөгчийн зардал болон бусад зардлыг Шайло өөрөө төлсөн гэнэ. 

Энэ оны эхээр Брэд Питт, Анжелина Жоли нарын Вивьен мөн өөрийн нэрээ Вивьен Жоли хэмээн олон нийтэд танилцуулсан бол өнгөрсөн онд ууган охин болох Захара нь мөн Брэд Питтийн овгийг нэрнээсээ хассан байна. 

 

 

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.