
Монгол бүсгүйн ярьснаар экс нөхөр нь түүнд гар хүрч, дарамталдаг байсан төдийгүй охинд нь сэтгэл санааны дарамт учруулдаг байсан аж. Хэдийгээр ээж, охин хоёр Канад улсаас дүрвэгсдийн статус хүссэн ч хүчирхийллийн нотолгоо дутмаг гэх үндэслэлээр буцаагджээ.
Эх нутаг руугаа буцах үедээ телевизид ярилцлага өгөхдөө тэрбээр, "Хоёр жил Канадад маш тайван амьдарсан. Танай ард түмэнд баярлалаа” гэсэн байна. Гэхдээ ээж, охин хоёр Монгол руу буцах сонирхолгүй байгаа юм. Тэд одоо ч Канадын эрх баригчдаас хүмүүнлэгийн уриалга хүссээр буй бөгөөд дүрвэгсдийн статус авахаар давж заалдсан ч бүтэлгүйтжээ. Канад улсын Калгари хотын Цагаачлалын албаны хуульч Рам Санкаран "Ээж, охины асуудлыг аль аль талаас нь авч үзсэн ч тэдэнд цагаачлалын статус олгоход хүндрэлтэй байх болно” гэсэн байна. А охины хамт Канадад амьдрах хугацаандаа гурван ажил давхар эрхэлдэг байжээ. Канадын "ctvnews” агентлагт бичсэнээр А нь эх нутагтаа буцаж очоод экс нөхрийнхөө дарамтаас ангид байх аюулгүй газар олох нь тун хэцүү гэжээ.
Эх сурвалж: Time.mn
Сэтгэгдэл