Бадайн Жаран цөл бол маш өвөрмөц. Жилийн хур тунадас 40 мм-ээс бага боловч тэнд 144 нуур байдаг бөгөөд тэдгээр нь өвс ургамал, усны шувуудыг өвөртөө эрхлүүлэн, уудам цөлд маш их чимэг нэмдэг. Цөлийн төв хэсэгт асар их давалгаа мэт олон тооны тасралтгүй залгалдсан элсэн орой байдаг нь гайхалтай. Дэлхийн хамгийн өндөр элсэн уул энд байрладаг бөгөөд "Дэлхийн цөлийн оргил" гэгддэг.
7-р сарын 26-нд Бадайн Жаран цөл – Элс нуурын хослолыг Дэлхийн өвийн жагсаалтад амжилттай бүртгүүлж, Өвөр Монголын анхны дэлхийн байгалийн өв, Хятадын анхны цөлийн төрлийн байгалийн өв болсон нь Хятад улсын байгалийн өв болсон нуур, манхан, элсэн цөлийн хосгүй үнэ цэнийг дэлхийд харуулж, дэлхийн соёл иргэншлийн цэцэрлэгт хүрээлэнд гайхалтай өнгө нэмлээ. Энэхүү байгалийн баялгийг дэлхийд танилцуулсан нь байгалийн гайхамшигт бүтээлээс эхтэй, мөн олон арван жилийн турш тусгайлан хамгаалж, Дэлхийн өвд бүртгүүлэхээр долоон жилийн уйгагүй хичээл зүтгэлээр биелсэн юм.
"Байгалийн өв бол байгалийн хувьслын чухал үр дүн юм. Бадайн Жаран цөл-Элс нуурын хослол дэлхийн өвд бүртгүүлсэн амжилт нь түүний гоо зүйн маш сайн үнэ цэнэ, геологи, газрын хэлбэрийн үнэ цэнэ юм." гэж дэлхийн 46 дахь удаагийн дэлхийн өвийн их хурлын Хятадын төлөөлөгч Ян Зиянь танилцуулав.
Бадайн Жаран цөл нь Алшаа нутгийн өндөрлөгт оршдог бөгөөд Хятадын баруун хойд хэсгийн хуурай сэрүүн цөлийн бүс нутаг, Хятадын гурав дахь том цөл, хоёр дахь том хөдөлгөөнт цөл юм. Салхинд элэгдсэн янз бүрийн газрын гадаргын хэлбэрүүд, цөлийн нуурууд, хамгийн өргөн уудам элсэн газар, дэлхийн хамгийн өндөр(харьцангуй өндөр 460 метр), нягт өндөр элсэн уулс нь байгалийн ер бусын гоо үзэсгэлэнг бүрдүүлсэн байна. Ялангуяа манхан дундах 144 нуур нь янз бүрийн давсжилт, бичил биетний бүлгүүдээсээ болж өвөрмөц гоо зүйн үнэ цэнийг бий болгов.Энэ нь мөн биологийн олон янзын амьдрах орчны өлгий нутаг бөгөөд сэрүүн болон хэт хуурай уур амьсгалтай бүс нутагт цөлийн газрын гадаргын хэлбэр өөрчлөгдөн хувьс сан тод жишээ юм.
Дэлхийн өв бол дэвшүүлэхэд хамгийн төвөгтэй олон улсын төслүүдийн нэг.
Цөлийн хатуу ширүүн уур амьсгалын нөхцөл байдлыг даван туулах, элсэн цөлийн төв хэсэгт олон удаа гүнзгий судалгаа, бичвэр бэлтгэх, олон улсын үнэлгээ хийхээс эхлээд Дэлхийн өвийн их хуралд эцсийн бүртгүүлэг хийх алхам бүрд мэргэжилтнүүдийн олон удаа хэлэлцүүлэг, судалгаа хийх шаардлагатай. Энэ ажлыг хариуцсан техникийн багийн гишүүний хувьд Ян Зиян бүх үйл явцад оролцож, бүртгүүлэх хүнд хэцүүг өөрийн биерээ үзсэн. Хамгийн гол хоёр мөч нь түүний ой санамжинд гүн үлджээ.
2018 оны 5-р сард Чанбайшань олон улсын экологийн хурал ба Дэлхийн өвийг хамгаалах, хөгжүүлэх шинэ боломжуудын дээд хэмжээний уулзалтад Бадайн Жаран цөл-нуур элсний хослол “Дэлхийн өвийн жагсаалт”- д бүртгүүлэхээр нэр дэвшсэн 7 газартай өрсөлдөж, эцэст нь нэгдүгээр байрт шалгаран, 2020 онд Дэлхийн өвд бүртгүүлэх Хятадын цорын ганц төсөл болох нь тогтоогдсон.
Албан ёсоор амжилттай бүртгэгдэхээс хоёр сарын өмнө буюу 2024 оны 5-р сард дэлхийн өвд бүртгүүлэх техникийн баг IUCN (Дэлхийн байгаль хамгаалах холбоо)-оос гаргасан үнэлгээний тайлангийн зөвлөмжийг хүлээн авч, Бадайн Жаран цөл-Элс нуурын хослолыг Дэлхийн өвд шууд оруулахыг зөвлөсөн.Энэ нь байгалийн өвийн үнэ цэнийг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрч буйг илэрхийлэв.
"Дэлхийн өвд амжилттай бүртгүүлэх нь хэзээ ч төгсгөл биш, харин эхлэл,Дэлхийн өвд бүртгүүлснээр дэлхийн хүмүүс үзэсгэлэнт Хятадыг харах боломжтой.Үүний зэрэгцээ, Дэлхийн өвд амжилттай бүртгүүлсэн дараа тухай газар нь олон улсын хамгаалалтын шинж чанар, холбогдох дүрэм, стандартын дагуу өвийн дурсгалт газрын хамгаалалт, менежментийг хийж, ерөнхий хамгаалалт, менежментийн түвшинг дээшлүүлж,цөлийн нууруудын талаар цаашдын тусгай эрдэм шинжилгээний ажлын үндэс суурийг тавина " гэж Ян Зиян үзэж байна
Алшаа цөлийн дэлхийн геопаркийн Алшаа баруун хошууны менежментийн товчооны захирал Лян Баорүн хэлэхдээ, дараагийн алхамд Алшаа баруун хошуу нь өвийн дурсгалт газруудын хамгаалалт, менежментийг нэмэгдүүлж, өвийн дурсгалт газруудын хамгаалалт, нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийн байдлын хоорондын тэнцвэртэй замыг судлах болно.Бадайн Жаран цөл-Элс нуурын хослолыг улам гоё болгоно гэж байлаа.
Ерөнхий редактор: Л.НАРАНХҮҮ
Сэтгүүлч: ХҮӨ ШЯОЧИН, Ү СИТЯНЬ, Ц. УРАНТУНГАЛАГ
Хянагч: Э.ҮРЖИНХАНД
Найруулагч: | Ц. УРАНТУНГАЛАГ |
Эх сурвалж: | ӨВӨР МОНГОЛЫН ӨДРИЙН СОНИН |
Сэтгэгдэл