Хэдийгээр гэр бүлийн томоохон асуудалтай байгаа хэдий ч, өөрийн эрхэлдэг үйл ажиллагаагаа хэвийн явуулж, Сирийн дүрвэгсдийн төлөө дуу хоолойгоо түмэнд хүргэж байгаа Анжелина Жолигийн замаар жүжигчин Линдсей Лохан алхаж эхэллээ.
Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Туркийн Истанбул хотнообайрлах Сирийн дүрвэгч гэр бүлд зочилжээ. Истанбулд Сирийн Алеппо хотоос дүрвэгсэд голдуу байдаг аж.
Жүжигчин бүсгүй Мухаммед хэмээх гурван хүүхдийн хамтаар амьдардаг ганц бие эцгийн гэрт зочилсон бөгөөд бага охин есөн настай Хеяа охинд илүү дотно ханджээ. Охиныг өвөр дээрээ суулгаад халуун дотноор үнсэж буй зураг Линдсей Лоханыг хүмүүст илүү эерэгээр харуулж байна. Тун саяхан тэрбээр Орост нэгэн ток шоунд оролцох гэж багагүй хэл аманд өртсөн бөгөөд архинд согтож, Путинтай уулзуулахыг шаардаж байсан юм.
Хүүхдүүдийн эцэг Мухаммед Алеппо хотдоо байхдаа тулааны үеэр хүнд шархадсан тул эхнэр нь хаяж явжээ.Тэдний гэр бүлд зочилж, гэр бүлийн гишүүдэд бэлэг өгсөн жүжигчин бүсгүй Сирийн олон мянган дүрвэгсийг хүлээн авч буй Турк улсыг бид дэмжиж туслах ёстой хэмээжээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: WWW.ZONE.MN
Сэтгэгдэл