14 настай хүүхдийг хутгалж, дээрэм үйлдсэнийг камерын хяналтаар илрүүллээ


14 настай хүүхдийг хутгалж, дээрэм үйлдсэнийг камерын хяналтаар илрүүллээ

 

Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт энэ оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 18 цагийн орчимд “Үл таних хүмүүст хутгалуулж, гар утсаа дээрэмдүүллээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоохоор эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсан аж.

Шалгалтаар 15 настай “С”, “Ц” нар нь 14 настай “М”-н хэвлий хэсэгт хутгалж, Iphone 8 маркийн гар утсыг нь дээрэмдээд Улаанбаатар хот руу таксинд сууж явсныг камерын хяналтаар олж тогтоосон байна.

Орхон аймгийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн газартай хамтран ажиллаж 10 дугаар сарын 16-ны өдрийн 14 цагийн орчимд “С”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс саатуулж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буй.

Эцэг, эх, асран хамгаалагч Та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Эх сурвалж: ЦЕГ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.