Гадаад, дотоодын жуулчдад ялгавартай үнээр үйлчилдэг гажуудлыг С.Одонтуяа сайд “дэмжив”


Гадаад, дотоодын жуулчдад ялгавартай үнээр үйлчилдэг гажуудлыг С.Одонтуяа сайд “дэмжив”

 

Тусгай хамгаалалттай газарт нэвтэрч буй, ямар нэгэн үйлчилгээ авч байгаа жуулч­­дыг га­­даад, до­тоод гэж ялгахгүй ижил хэм­­­­­­жээ­ний төл­­бөр, хураамж авдаг болох асууд­­­­лыг биз­нес эрх­лэгчид, суд­лаачид олон жил хөнд­­сөн. Үүн­тэй хол­богдуулан БОАЖ-ын өм­­нөх сайд Б.Бат-Эр­дэнэ тусгай хам­­­­гаалалт­­­­тай га­­­­зарт нэвт­рэх хураам­­­жийг ял­гамж­­гүй тог­­­тоо­сон юм. Тэг­вэл Бай­­­галь ор­чин, уур амьс­­­­­га­­­­лын өөрчлөл­тийн сайд С.Одон­­туяа үү­нийг өөрчилж, дотоод, га­даа­­­­дын жуулч­­даас авах хураам­жийн хэм­жээг ту­­­сад нь тог­тоо­­­жээ. Ши­­­­нэчилсэн журмын да­гуу мон­­­­­­­­­гол­­­­­­чууд дар­хан цаазат газарт нэвт­рэх­дээ 5000 төгрөгийн хураамж төлөх бол гадаа­дын ир­гэд 20 000-ыг тушаах нь. Дотоодын аялаг­­­­чид бай­­­га­­лийн нөөц, цогцолборт, дурсгалт га­­зарт зор­­чих­доо 1000-3000 төгрөг “хураал­гах” бол га­­­даадын­хан үүнээс 3-20 дахин ихийг тө­лөх аж. Тод­­­­­руул­бал, гадаадын иргэд ма­най ул­сын дар­­­­­­­­­хан цаа­­зат, тусгай хамгаа­­­лалт­­­­тай бүс ну­тагт нэвт­­рэх­дээ багадаа 10 000 төг­­­рө­­­­гийн хураамж төлөх зо­­­­хицуулалтыг бий бол­гожээ. 
Аялал жуулчлалын салбарынхан уг өөрч­­­­­лөл­­­­­­­­­­­тийг эсэргүүцэж байна. “Монголд зоч­­лох жил” хэ­­­мээх санаачилга дэвшүүлж, жуулч­­­­­­­­­дын урс­­­­­­­­­­га­лыг нэмэгдүүлэх зорилго тавьж буй ч үү­­­­­ний­­­хээ эс­­рэг шийдвэр гаргаж, га­­даадын­­­х­ны “ха­­­­лаа­сыг сэгс­рэх”-ийг урь­­­­­­тал бол­­­­го­лоо гэж тэд Бай­­­галь ор­­чин, уур амьс­га­­­­лын өөрч­­­лөлтийн сайд С.Одон­­­­туяаг шүүмж­­­­­лэв. Жуул­­­­чид аяллаа эрт­­­­­нээс тө­­лөв­­­­лөж, марш­­­­­­рут, за­­­хиалгаа хэдэн са­рын өмнө ба­­тал­­­­гаа­­­жуул­­­­даг тул визийн нөх­­­цөл, агаа­­­­рын тээ­вэр, зоч­­­лох үйл­чилгээ, ху­­­раамж­­­­­­­тай хол­­­­­боо­той али­­ваа шийд­­­вэрийг то­дор­­хой ху­­­га­­­­­цааны өмнө зайлш­­гүй урьд­чилан мэ­дэг­­­­дэж байх ёс­тойг ч сал­­­барын­хаа сайдад ан­­­­­­­­хааруул­­­­­лаа. Үү­нээс үү­­дэн тус­гай хам­гаа­­­лалттай газ­­рын орч­ны бо­­хир­­­­­­дол, аюулгүй байдлын асуудал ч энэ өд­рүү­­­­дэд хөндөгдөж байна. Тусгай хам­­­гаалалт­­­­­тай газ­­руудаа бүг­дийг нь цахим ший­дэл­тэй бол­­­гоч­­­­хоод, хэ­­зээд нээлттэй бай­даг, нүүр улайл­­га­­­хаар­гүй ариу


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.