Хүнд ачаа өргөхдөө заавал бүрэн суух хэрэгтэй


Хүнд ачаа өргөхдөө заавал бүрэн суух хэрэгтэй

 

Ачааг зөв өргөөгүйгээс нуруу гэмтэх то­хиол­дол элбэг аж. Тиймээс АШУҮИС-ийн Су­вилахуйн сургуулийн Бие бялдар суд­ла­лын тэн­химийн багш, доктор Д.Батлхам “Бүсэлхий нурууны өвөрмөц бус, архаг өвдөлтийн үед илрэх биомеханикийн өөрч­лөлт, хөдөлгөөн заслын үр дүн” судал­гаа­ныхаа хүрээнд зөвлөмж боловсруулжээ. Ту­хайл­бал, хүнд ачааг өргөхдөө бүрэн сууж, доод мөчинд биеийн жинг төвлөрүүлэх хэрэгтэй аж. Ингэснээр багана ну­руунд ирэх ачааллыг бууруулж, механик гэмт­лээс сэргийлнэ. Харин хүнд ачаа өргөхдөө доош бү­рэн суухгүй, эсвэл шууд бөхийх нь багана ну­руунд ирэх ачааллыг нэмэгдүүлж, механик гэмтэл үүсгэдэг байна. Ийм шалтгаанаар багана ну­руу бага багаар гэмтдэг. Мөн хүнд ачаа өргөх үе­дээ биетэйгээ аль болох ойр барих нь ну­руунд ирэх ачааллыг бууруулдаг гэв. Харин хүнд ачаа өргөхдөө биеэсээ хол барих нь багана нурууны ачааллыг нэмэгдүүлнэ. 
Үүний талаар судлаач Д.Батлхам “Нэг хөдөл­гөөнийг давтан хийдэг буюу хүнд ачаа зөөдөг хүмүү­сийн нуруу гэмтэх нь түгээмэл. Бага багаар гэмтсээр энэ нь хүнд гэмтэл үүсгэх эрсдэлтэй. Тий­мээс үе хамгаалах техник буюу ачааг зөв өргөх, олон цагаар сууж ажилладаг хүмүүсийн хувьд багана нурууны ачааллыг зохицуулахад ан­хаарах хэрэгтэй” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. 
Аж ахуйн нэгж, байгууллагууд үйл ажиллагаа явуу­лахдаа энэ мэт зөвлөмжийг баримталж, ажилч­дынхаа аюулгүй байдлыг хангадаг, эсэхийг тод­рууллаа. “Оюутолгой” компанийн зөв­лөмжид ачаа өргөж яваа үедээ бүсэлхийгээр эргэхээс зайлсхийхийг дурджээ. Мөн овор хэмжээ ихтэй эд зүйлийг зөөхдөө тоног төхөөрөмж ашиг­лах, эсвэл хэн нэгэнтэй хамтарч өргөх хэрэг­тэйг зөвлөсөн байна. Түүнчлэн нурууны бул­чин­­­гууддаа ачаалал өгөх бус, хүндийн хүчийг хө­­лөн­дөө төвлөрүүлэх нь чухал аж. 
Нүүлгэлтийн компаниудтай холбогдож ажилч­дадаа хөдөлмөрийн аюулгүй байдлын зөв­­лөмж, тэр дундаа ачаа өргөлтийн зөв тех­ни­кийн талаар танилцуулдаг, эсэхийг лав­лалаа. “Төгс мастер” нүүлгэлтийнхэн “25 кг-аас дээш жин­тэй ачааг заавал сууж өргөхийг зөв­лөдөг. Мөн ачааг өргөөд алхах бус, тэргэн дээр тавиад түрж ачааллаа хөнгөвчилдөг” гэлээ. “Тулга” нүүл­гэлтийнхэн “Ачаа өргөх техникийн заа­вар­чилгааг аж­лаа эхлэхээс өмнө өгдөг. Ихэнх то­хиолдолд өр­гөлтийн тоног төхөөрөмж ашиг­ладаг учраас ачаа­лал харьцангуй бага” гэв. Харин нүүл­гэлтийн ком­паниудад ажилладаг хүмүүс “Бай­гууллагууд аюул­гүй ажиллагааны зөвлөмж өгдөггүй” хэмээж байлаа.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.