ОХУ-ын нийслэл Москва хот руу 90 дроноор дайрчээ. Энэ нь өнөөдрийг хүртэлх дроны хамгийн том дайралт юм.
Дайралтад нэг иргэн өртөж амиа алдан, 18 хүн шархаджээ.
Оросын Батлан хамгаалах яам урд шөнө өөр өөр бүст нийт 337 дрон унагаалаа гэсэн байна. Москва хотын дарга Сергей Собянин хотыг чиглэсэн 73 дроныг устгасан гэжээ. Дрон унасан газруудад гал гарсан байна.
Энэ нь талуудын энхийн яриа хэлэлцээ Саудын Арабад эхлэхээс өмнө болсон дайралтууд юм.
Агаарын дайралтын улмаас Москва хотын нисэх онгоцны дөрвөн буудлын нислэгүүдийг түр цуцалжээ. Домодедово нисэх буудлын төмөр зам дроны улмаас эвдэрсэн гэв.
Нийслэлийн зүүн өмнөд хэсгийн Рязан бүсэд дроныг эсэргүүцэж, агаараас хамгаалах системийн тусламжтайгаар эвдрэл гэмтэл бага үүсжээ.
ОХУ-ын нийслэл болон эргэн тойронд нь 21 сая хүн амьдардаг тул Европын хамгийн их хүн амтай хотод тооцогддог.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл