Арнолд Шванценеггертэй адилхан болох гээд бүтэлгүйтжээ


Түүнийг дэргэдээс нь харахад хэнд ч таатай мэдрэмж төрөхгүй гэнэ. Магадгүй комикс ном дахь Халк амилсан мэт мэдрэмж төрөх болов уу. Тэгвэл бодибилдингийн спортоор хичээллэдэг Бразилын Сан Пауло хотын иргэн 48 настай Валдир гэгч өөрийн шүтээн, баатар болох жүжигчин Арнолд Шварценеггертэй адилхан болохын тулд биеэ ингэж хөгжүүлжээ. 

 

Тэрбээр барилгын ажил хийдэг бөгөөд  хүүхэд байх үеэс нь л  зарим хүмүүс түүнийг "тураалтай нохой” хэмээн шоглодог байсан гэнэ. Валдир нэгэн үе мансууруулах эмэнд донтсоноор хүн харахын аргагүй болтол эцэж турж байжээ. Тэрбээр "Буруу зүйлд донтсоноор би өөрийн амьдралаа алдсан. Харин тэрхүү амьдралаа эргүүлэн олохын тулд  фитнесст хичээллэж эхэлсэн” хэмээн ярьжээ.

Түүнчлэн, Арнолдтой адилхан болохын тулд таван жилийн өмнөөс үхэлд хүргэж ч болзошгүй архи болон тосны холимог болох синтолыг тарьж эхэлжээ. Эмч нар түүнийг энэ байдлаа болихыг шаардсан ч, залуу хүсээгүй байна. Тосыг булчинд тарьснаар түүний хоёр толгойт булчингийн тойрог 60 сантиметр болсон ч, энэ нь түүнд хангалтгүй санагдаж,  гарынхаа булчинг хүртэл 10 сантиметр болгон нэмэгдүүлжээ. Түүний галбир ийнхүү аймшигтай болсон ч, тэрбээр огт харамсдаггүй гэнэ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.